ай.....

Хонгор бүсгүй минь

бичсэн: arius, 2011-03-30, 14:53
Хонгор бүсгүй минь
Хол газрын айлчин чамайг л гэж тэмүүлэх
Хорин хэдэн нас чинь даанч сайхан юм

Анхилуун хаврын салхи
Амраг сэтгэлд уруу татавч
Арван зургаат шиг чи догдлохгүй
Анхны бороонд чи тэгтлээ баярлахгүй

дэггүйтэж гүйдэг нас улирч
дэндүү гэнэн инээмсэглэл уруулаас холдоод
дэнжийн цэнхэр яргуйхан биш
дэгжин улаан сарнай болжээ чи

хөнгөн зөөлөн алхаагаар зөрж өнгөрөхдөө
хүн хүний харцыг булааж
хүсээгүй ч дурлалд дуудахдаа
хүрэн зүрхээ яагаад цоожлоно вэ

хэрэггүй дээ бүсгүй минь
хэлтгий шүү охин заяа гэх
хэний ч үгийг бүү сонс
хэрвээ хүсвэл дуул, бүж, уйл, инээ

дурлаад дараа нь шанал,
дурсамж гэдэг сайхан з...

Сэтгэлээс хол эх орон

бичсэн: arius, 2011-03-28, 19:36
Эх орон гэж юу билээ? миний хувьд би эх оронтой хүн шүү гэж бодож түүндээ биширч явах нь хүн болгонд амьдралын эрч хүч өгдөг тэр л олон сайхан зүйлсийн дундаас хамгийн омог бардам нь гэж боддог. Хүмүүс минь амьдрал хөөж хүн хаашаа ч явж, хаана ч ажиллаж, хаана ч сурч, дэлхийн хамгийн сайхан орд харшиж амьдарч, хүний мэдэх мэдэхгүй бүгдийг үзэж болно. Гэхдээ үр хүүхдүүддээ би Монгол хүн гэх өчүүхэн ч гэсэн бодол суулгаач дээ. Манай Монголын минь олон сайхан залуус гадаад орнуудад суралцаж эрдэм боловсрол эзэмшиж байна. Тэдгээр залуусын үр хүүхэд тухайн улс оронд нь өсөж торниж байна. Ухаан орсо...

Энд цас орсоор л байх юм

бичсэн: arius, 2011-03-10, 23:39
Энд цас орсоор л байх юм.  Миний хичээлийн ширээ яг цонхны харалдаа байдаг. Ширээн дээрээ суугаад ажиллахдаа би өөрийн мэдэлгүй цонхоор гадагш хараад эхэлсэн байх юм. Ухаан санаа ч сайтар тогтож өгөхгүй гэгэлзээд л. Хавар ирсэндээ биш л дээ. Өвөл ч ялгаагүй л байсан. Аливаа зүйл ховор бага байхдаа л улам үнэ цэнэтэй байдаг юм шигээ. Би цас ороход дуртай ч энд өдөр бүр тонн тонноор орох цаснаас хааяа уйдах юм. Гэрээ санаж, найз нөхдөө үгүйлэж байх энэ үед цас намайг улам улам даран гуниглуулж байх шиг санагдах юм. Харимаар  байна гэж хичнээн бодсон ч хариад төдийлөн удалгүй буцаад л замд гарахы...

Бодолд

бичсэн: arius, 2011-03-02, 11:52
Өвөл
Цонхоор харлаа
Цонхигор цагаан хус ганцаардан гуниглахад
Цас түүнийг гунигийг хуваалцах гэхдээ
Цан хүүргээр чимэх нь үзэсгэлэнтэй

Хавар
Салхивчаа онгойлголоо
Салхи жихүүн ч цаанаа анхилуун үлээж
Саравчны дэргэдэх улиас гөлөглөж, зүлэг нялхран
Санааны мухраас бодол цувуулан сэмрүүлнэ

Зун
Хаалгаа нээлээ
Хаяаагаар нэг ургасан цэцэгс
Хамар цоргион сайхан үнэрээ түгээж
Хаа ч юм орхигдсон дурсамж сэргээнэ

Намар
Навчис шаргалтан хөл доороос ээнэ
Нар харин дээрээс бүүдгэрхэн
Надаас ахиад нэг жилийг авч одохдоо
Найрсаг байх гэж байдгаараа хичээнэ...

бадаг шүлэг

бичсэн: arius, 2011-03-02, 11:49
Бяцхан зүрхэнд
бялуурах бодол
балын амтад уруул зүүдэлсээр нойрсов.....

Барагдаж дуусах залуу нас
Бардамнаж дэвсээр алслахад
Баагих тамхи шиг орхигдсон бүхэн
Бадаг шүлэг, ганцаардах сэтгэлд л үлдэнэ

Ангир залуу цээжинд
Алс хэтийн бодол үгүй л
Амрагаа гээд сонгосон нэг нь
Арван тавны сар шиг үзэсгэлэнтэй гэвч хуурамч л

нар дагах цэцэгс гэлтэй
найр тавих хонгор нас улирахад
намар навчисаа гээх модод шиг
надад юу ч үлдэхгүй би хоосорноо

Ай амьдралын альхан зайнд ухаарал хөвнө вэ...

Ангара

бичсэн: arius, 2010-12-06, 18:23
Ангара мөрөн Байкал  нуураас эх авч буй хэсэг

алсаас зорих хэн бүхэнд
амьдрал, мэргэн ухаанаа харамгүй заах
аугаа хүчирхэг эцгийн охин
ааль сайтай Ангара мөрөн минь

аядуухан зөөлөн урсгалд чинь
арван тавны сар өөрийгөө тольдож
ангир ганганаж, анир үргээхэд
амраг хосууд эргээр чинь зугаална.

ай идэр залуу нас минь чиний хөвөөнд өнгөрч
асуй ирээдүй минь чиний л эргээс эхлэх нь
Ангараа

Эрхүү хотын дундуур урсах нь
зургуудыг baikal.irkutsk.ru -аас авав

...

өөрөөсөө нуухсан

бичсэн: arius, 2010-11-28, 16:31
яагаад .............
ярьж хэлж байсан бүхэн чинь утгаа алдаад
янаг хайрын харц чинь хөрчихсөн юм бэ

яагаад........................
явахдаа хүлээх итгэлийг авчихаад
ямар ч үг хэлгүй холдсон юм бэ

үйлдсэн гэм бий бол
өөрийгөө зэмлээд уйлахсан
өнчрүүлчихсэн зүрхэнд чинь
өрдсөн гал чинь хэвээрээ байна одоо ч

үгүйлэхдээ асгарсан нулимс минь
үнэгүй байгааг
өнөөдөр чи минийх биш болсоныг
өглөө болгон шивнэсэн үгс чинь замхран одсоныг

өөрөөсөө би нуумаар байна

...

бахархмаар байна

бичсэн: arius, 2010-11-25, 23:08
өнөөдөр ямар сайхан өдөр вэ. Монгол ороноороо, монгол хүний чадавхийг улам бахадмаар хэ хэ. Хэдийгээр өчүүхэн зүйл ч би энд байгаа хэдэн оюутнаараа маш их бахархаж байна. тэд хэний ч шаардлага шахалт, дэмжлэггүйгээр тусгаар тогтнолын өдөр зориулсан бяцхаан тоглолт сургууль дээрээ зохион байгуулсан юм. Мэдээж эндэхийн бусад орос, хятад, солонгос, герман оюутнуудад сонирхолтой байсан нь маргаангүй. 20 ч хүрээгүй эдгээр хүүхдүүд өөрсдөө бүжгийнхээ хувцсыг оёж, өөрсдөө бүжигээ дэглэж, понограмаа бэлдээд тоглолт хийсэн хэ хэ. хамгийн гайхалтай нь Монгол ардын бүжгийг этно рок чиглэлийн аяа дээр бүж...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ганцаардлын шалтгаан

бичсэн: arius, 2010-11-24, 22:24
хэзээний л дурлалд согтчихсон байдаг
хэврэгхэн зүрх томоо суугаад
хэнийг ч гэж шаналах сэтгэлгүй
хээнцэр сээтэн харцнаас өөр нүгэлгүй
хэрсүү нэгэн бүсгүй болж



хэдэн хоногийн өмнө шүлэг бичих гэж оролдон суулаа. Дээр байгаа мөрүүдийг бичиж байхдаа ямар их ганцаардаж байгаагаа ойлголоо. Хүн яагаад ганцаарддаг юм бэ? Яагаад энэ аймар мэдрэмж нас нэмэгдэх тусам улам их болдог юм бэ. Их удаан энэ талаар бодлоо. Би чинь бараг л төрөлх хотдоо байгаа хүн шүү дээ. Гэтэл гэртээ ч гудамжинд гараад явахдаа ч асар их гуниг ганцаардлыг мэдрэх юм. Өөрийгөө сатааруулан улам ихийг хийх ёстойг мэдэж байвч яаг одоохо...

өнгөрснөөс би илүү хүчтэй

бичсэн: arius, 2010-11-13, 21:46


бүлээцнэ.....ахиад даарахгүй зүрх
бүрий болтол гуниглах зав ч надад алга
бүгдээс нууж унагах нулимс дуусаад удсан

дурсамж надаас чамайг нэхэх үед
дуулж өөрийгөө аргадах уянга надад бий
дурлал байсан гэдгийг чи ухаарах үед
дуугүйхэн би хажуугаар чинь зөрөөд өнгөрнөө......

өөрийгөө аргадаж бичсэн шүлэг
өрөвдмөөр ч юм шиг
өрөөл бусдад миний гуниг хамаагүй ч
өнгөрснөөс би илүү хүчтэй................... өөртөө итгэлтэй бүсгүй



...