ай.....
бичсэн: arius, 2012-12-31, 12:13
Шинэ оноос ганц л зүйл гуймаар байна. Мөрөөдөж чаддаг, баярлаж чаддаг, гомдохдоо асгаруулан уйлж чаддаг, өөрийгөө амьд гэдгээ ойлгож мэдэрдэг хэвээрээ баймаар байна. Өөр хүсэх зүйл үнэндээ алга даа.
бичсэн: arius, 2012-09-19, 21:04
Миний хайр хаачаа вэ? Миний нулимс хаачаа вэ? Миний мэдрэмж хаачаа вэ? Миний хувь хүн минь хаачаа вэ? Юу ч мэдэрч, уяарч чадахаа байсан улаан дөрвөлжин тойпууг л олж харж байна. Ойрд блогтоо орж ирээгүйн шалтгаан тэр л байх. Сэтгэл учиргүй их өвдөхөд л чамайг байдгийг санан хуучин хуудсуудыг чинь салбайлган ахин дахин уншдаг эзнээ уучлаарай. Хүний гар хүрээгүй удаж тоос шороонд дарагдсан хөөрхий муу блог минь. Өнөөдөр би инээж сэрлээ. Харин уржигдар хар дарсан. Маргааш ямархан сэтгэгдэлтэй сэрэхээ мэдэхгүй нь хүний амьдралын гол утга, өнгө будаг нь биш гэж үү? Саяхан Өлзийтөгсийн номыг уншсан....
бичсэн: arius, 2012-01-23, 23:56
Сэрмээргүй байна энэ зүүднээс
Сэлгээ байхгүй ховор
Сэтгэлээр аргамжигдсан найзууд минь
Хааяа би түүнд учиргүй гомддог
Харин маргааш нь инээж чаддаг
Халуун мөрийг нь дэрлээд уйлдаг
Харцнаас нь түүнийг ойлгоод аргаддаг
зурвасхан гэрлийн хугарал шиг
зуугуухан явсаар арилж одох
зуурдхан заяах залуу насны
зун цаг шиг найзууд минь
хэн нэгний хорон үг
хэтэрхий тунирхах сэтгэл
хэрхэвч биднийг салгах учиргүй
хэрэвзээ тэгвэл энэ бүх үгс
хэрэггүй хэсэг авиа болно
найзтай хүн шүү гэж би бодохдоо жаргалтай
намайг гэдэг шүү гэж би санахдаа бардам
нар шиг дулаан илчинд би нялхарч
найрсаг гэж энэ хорвоог андуурдаг, гэлээ гээд
С...
бичсэн: arius, 2012-01-16, 21:08
гал халуун харцтай нүдээ
ганцхан над дээр тусгаад хэрэггүй залуу минь
гандах намрын цэцэгс шиг
гарцаагүй би чиний сэтгэлээс хагдрана
өөрөө ч гэсэн би үүнийг хүснэ
өмчлөх эрхгүй дээ баярлах шиг болно
өндөр өвс салхины аясаар найгах шиг
өнгөцхөн дурлалдаа чи хэт шатжээ
хэт их тэмүүлсэн дурлал
хэврэгхэн бөгөөд хуурамчхан байдагийг эгч нь мэднэ
хэрэггүй дээ дүү минь
хэтдээ чи намайг ойлгоно
...
бичсэн: arius, 2011-12-09, 13:43
Зөрж өнгөрөх хүн бүр
Зүрхэн дэхь гунигаа нүдэндээ тээгээд
Зүсэж, сэтгэлийг минь эмтлэнэ
Харц тулгарахаас айсандаа би
Харгуй замыг л ширтэн алхана
Хаашаа ч гарах гарцгүй
Харанхуй энэ зам
хязгааргүй.........................
бичсэн: arius, 2011-11-08, 22:24
За миний шөнө дундын бичлэгүүд эхэлж байх шиг байна даа. Ер нь анхнаасаа л энэ блогийг хөтөлж эхлэхдээ ихэнхи бичлэг минь шөнө бичигдсэн байдаг. Нойр хулжиад орчлонгийн түмэн үйл явдлыг эргэцүүлээд сууж байхдаа түүнийгээ хэн нэгэнтэй хуваалцах хүсэл төрдөг болохоор тэр юм болов уу даа.
Зоргоороо хүслээрээ урсгадаг нулимс
Зохиомол гуниг зөвхөн чамд
Зохидог
...
бичсэн: arius, 2011-04-23, 10:06
за сайн байна уу. ойрн үед би гэдэг хүн англи хэлнийхээ дуудлагыг сайжруулх, ярианы хэл сайн ойлгодог болох гэж киноо их үзэж байна л даа. Тэгээд өвөл амралтаараа очихдоо дүүгээсээ залуусын дунд алдартай болоод байгаа How i met your mother гэдэг цувралыг авсан юм. эхлээд үзэхдээ инээгээд л хошин зарим хэллэгийг нь ойлгохгүй байдаг байлаа. одоо байнга үзсээр бараг бүгдий нь ойлгодог болсон. Энэ кинонд гол дүрийн залуу ирээдүйд хүүхдүүддээ ээжтэй нь хэрхэн танилцаж байснаа яриж байгаагаар гардаг. Нэг анги дээр нь Тэд аав ээж 2 нь салсныг сонсоод та 2 яаж танилцсан юм бэ гэж асуухад нь Баранд л г...
бичсэн: arius, 2011-04-17, 09:32
сайн байцгаана уу? блогтоо бичлэг бичихсэн гэж хэдэн ч удаа бодож, бичиж эхлээд устгав даа хэ хэ. яагаад ч юм юу бичихээ мэдэхгүй юм. миний амьдрал тийм л нэгэн хэвийн байна даа. Би өнөөдөр ахиад л цонхныхоо өмнө суугаад хичээлээ хийх гэж оролдож байна. Хавар болоод бүх л амьтан ичээнээсээ гардаг шиг миний нөгөө хэдэн унтаа байшин амь орсон шүү. амралтын өдөр болохоор тэрүү хүмүүс хашаа хороогоо янзлаад л бүүр 3, 4 залуу олж харлаа хэ хэ. Оросууд нэг талаар хүндлүүштэй хөдөлмөрч хүмүүс шүү. хашаатай айл болгон нь өөрсдийн хэрэгцээний ногоогоо тарьна. Сүүлийн хэд хоног газраа хагалж, сэврээж ба...
бичсэн: arius, 2010-10-11, 21:35
даль жигүүр нь гүйцсэн шувуухай
давчуухан үүрэндээ тогтоно гэжүү дээ
дасаж ээнэгшсэн бүхэн нь тэнд ч
дагуулаад нисэх хань нь тэнгэрт шүү дээ
цэцэг бүхэн өөрийн үзэмжээр хараа булаав ч
цэмцгэрхэн гоо далийг гүйцэнэ гэжүү дээ
цэнгэл хөөсөн залуу нас урсавч
цээжиндээ нэгийг л агуулна шүү дээ хүний үр
амьдрал надад гунигтай санагдасны төлөө
айж сандраад хэрэггүй ээ та минь
амрагаа гэх сэтгэл надаар дүүрэн болохоор
ахархан хугацаанд л би уйтгарлаж байгаа юм
хорвоо надад давчуу бодогдосны төлөө
хорин хэдэн насыг минь зэмлээд хэрэггүй ээ
хонгор сэтгэл минь алсхан болохоор
хоосон бие минь л энд шүү дээ.
...
бичсэн: arius, 2010-08-25, 23:32
өнөөдөр унтахгүйгээр шийдсэн бололтой би. хааяа өөрийгөө 3дагч хүн болгон төсөөлж, ярих нь надад таалагддаг. өөртэйгөө чи хэн билээ. яагаад ийм үйлдэл хийв, юу хүсээд байгаа хүн бэ гэх мэтээр ярихад хариулт олдохгүй байгаа юм шиг хэрнээ энэ эмэгтэй чинь яаж байнаа гээд бодохоор бүх зүйлсийг ойлгоход арай дөхөмтэй санагдана. хааяа ингэж төсөөлөх чадвар байхгүй болтлоо төөрөхөд хүний үнэнч найз нөхөд л авардаг тийм үү?
гутлаа даахгүй чирсэн балчир байхдаа учраагүй ч
гурван жил хажууд байсан найз минь
гуниг үргээж, сэтгэл дулаацах үгсийг чи
гуйгаагүй байхад яг олоод л хэлдэг.
...