ай.....
2012-09-19
Ийм л

Миний хайр хаачаа вэ? Миний нулимс хаачаа вэ? Миний мэдрэмж хаачаа вэ? Миний хувь хүн минь хаачаа вэ? Юу ч мэдэрч, уяарч чадахаа байсан улаан дөрвөлжин тойпууг л олж харж байна. Ойрд блогтоо орж ирээгүйн шалтгаан тэр л байх. Сэтгэл учиргүй их өвдөхөд л чамайг байдгийг санан хуучин хуудсуудыг чинь салбайлган ахин дахин уншдаг эзнээ уучлаарай. Хүний гар хүрээгүй удаж тоос шороонд дарагдсан хөөрхий муу блог минь. Өнөөдөр би инээж сэрлээ. Харин уржигдар хар дарсан. Маргааш ямархан сэтгэгдэлтэй сэрэхээ мэдэхгүй нь хүний амьдралын гол утга, өнгө будаг нь биш гэж үү? Саяхан Өлзийтөгсийн номыг уншсан. Тэнд буй бүхэн намайг сэрээх шиг, намайш яагаад өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг хийхгүй байгааг асуух шиг л санагдсан. Тэгээд бичих л хэрэгтэй гэж бодоод суутал хамгийн сүүлийн эссэ дээр нэгэн яруу найрагч Өлзийтөгсөд Цветаеваг уншиж болохгүй шүү гэж захьсан тухай уншлаа. Тэгээд гайхшрал, айдас, одоо надад урсан орж ирж буй энэ үгс бүгд тэр сайхан Яруу найрагч эмэгтэйн үгс биш байгаа гэх айдас. Гэхдээ л бичих хэрэгтэй гэдгээ л ойлгож байна.

Хааяа надад зарим нэгэн яруу найрагчдын шүлгийг уншихад хэзээ ч билээ уншсан ямар нэг мартагдсан зүйлээ уншиж байгаа мэт санагддаг. Заримыг нь бүүр би өөрөө ч үргэлжлүүлэн бичихээр тодорхой үг үсэг ашигласан байдаг. Өөрөө учиргүй мундаг хүн биш болохоор ингээд дуусгая даа.

Гуниг бүхнээ бусдын нүдэн дээр гөвчихдөг болохоор
Гудамжны улиас бид 2 адилхан
Гуаглах хэрээгээр хааяа хэлмэрчлүүүлж
Гурван үг түүнтэй сольдог.

Намарт тэр дуртай гэнээ
Навчис түүнийг гуниглуулдаг гэнээ
Унаад дуусахад нь сэтгэл амардаг гэнэ
Ургах хавараа хүлээхдээ тайвширдаг гэнэ

Харин би
Хараад ч ойлгохгүй мунхаг хүмүүсээс
Хааяа нуугдаж уйтгарлах боломжтойд нь намарт дуртай
Хатсан навч дээр гишгээд
Хашгиран дуу алдахад нь сэтгэл өмөрч уйлах дуртай
Хар бараан бүхэн нулимсаар ариусаад
Харамсал гомдол үлдээдэггүйд нь намарт дуртай

Хэлэлцсэн бүхэнд минь
Хэрээ уяраад
Хэтдээ гурвуулаа нийлээд уйлдагаа

Сэтгэгдэл:


ай Ариус
ай Ариус минь... дуртай юмаа хий л дээ.2,3н жилийн өмнөх чамайг саначихлаа баярлах

блогмн-ээ мартах шахсан би муу хүн хэхэ.санаандгүй нэт-ээр юм хайж яваад.. дараа тэгж байгаад уулзах юмсан.
Бичсэн: mess (зочин) цаг: 21:06, 2012-09-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax