Тунгалаг нүдэн
Одод тусах нуурын мандалд
Орчлонгийн үзэсгэлэн тодорно
Одоо чи миний дэргэд найз минь
Орь залуу насны уянгыг мэдэрч байна уу?
Саран шумбах нуурын хөвөөнд
Салхинд исгэрэх моддын шуугиан
Санаа бодолд ирээдүйг шивнэнэ
Өнгөрсөнг уучлуулахаар аргадна
Өөрийн үзэмжээ нуурандаа шингээсэн
Ганц мод сарны доор үзэсгэлэнтэй
Өөрт минь ухаарал нэмнэ
Ганцаардал бидний сэтгэлээс хулжина
Тунгалаг нүдэн нууранд
Туссан дүрс бүхнийг чи минь хар
Тэнд гоо үзэсгэлэн
Тэнд хүсэл мөрөөдөл бий
Тэнгэрээс асгарах одод
Тэгээд бид
Хайрт найз Чимгээдээ зориулав
2014.07.05
Хэнтий аймаг, Хар зүрхний Хөх нуур
Сэтгэгдэл:
Bayarlalaa chamdaa, bidnii ayalliin dursamjiig munhlun iim saihan siiruulsend. Gaihaltai...
Бичсэн: chimgee (зочин)
цаг: 19:10, 2014-07-07 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих