ай.....
2013-01-03
Чи

Өнгөрсөнд орхисон бүхний хэлтэрхий
Өнө мөнхийн дагуул
Өөрөөсөө нууж нэг мартах
Өөртөө илчилж нэг шаналах
Өрөөлийнх биш хэрнээ
Өнөөдөр би аялж чадахгүй аялгуу минь

Сонсгол бүлээцүүлэх чиний эгшигт
Согтуу явсан үе зөндөө олон
Сонгосон замаас хааяа урвуулан
Сороод дууссан тамхи шиг хаясан өдрүүд ч олон
Мартахаараа айлгаж чамайг дэргэдээсээ уямаар
Маргаашаа бодохдоо эргэж харалгүй явуулмаар чи минь

Сэтгэгдэл:


сайхан
Үнэхээр сайхан
Бичсэн: Хишигбаяр (зочин) цаг: 23:03, 2013-03-03 | Холбоос | |


ийм л мэдрэмж төрлөө сайхан болжээ
Бичсэн: Өврийн дэвтэр цаг: 23:24, 2013-01-03 | Холбоос | |


Сэтгэлийн гүнээс урсан гарах хөг аялгуу
Санаа алдах мэт хөнгөн гуниг
Үзүүр нь үгүй холын холд даллах
Өөр юу ч бишээ бодлоос гарсан эгшиг мэт
Бичсэн: Өврийн дэвтэр цаг: 23:23, 2013-01-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax