амраг минь болооч
Дэргэд минь чи байхад
Дэнлүү мэт гэрэлтэх нүдэнд минь дурлаж
амраг минь болооч
Дөлгөөн бор царайг чинь хараад
Дөл мэт улайдаг хацрыг минь санаж
хайр минь болооч
Сорих мэт шулуун харцнаас чинь
Сормуус буулган ичдэг сэтгэлийг минь хайрлаж
дурлал минь болооч
Зүүдэнд минь бидэнтэй ханьссан үзэсгэлэнт шувуудыг
Зүрх сэтгэлээ шингээн хатгасныг минь бодож
амьдрал минь болооч
хэзээ бичсэнээ ч мартаж. гэхдээ нийтлэмээр санагдав. Их л дурлаж явж дээ

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
тэмүүлсэн, дурласан, гэгэлзсэн гэнэн хонгор бүсгүйн дүр бууж байна