ай.....

бичсэн: arius, 2010-11-12, 22:09
урж тасдах байсан юм бол
ургуулж арчлах хэрэгтэй гэж үү
энэлэл шаналалд унагах юм бол
эдгээх хэрэгтэй гэжүү дээ сэтгэлийг

сэмэрч дуусах дөхсөн зүрх
сэрүүн зүүдэнд хууртжээ

юу ч үлдсэнгүй

дагинасын гоо үзэсгэлэнд хувирхуй

бичсэн: arius, 2010-10-24, 12:00


үзэмж төгс гоолиг бие байлаа гээд
үгээгүй хоосон дотортой бол
үлгэрийн дагинад тооцож болно гэжүү дээ
үлгэрлэвээс өнгө сайтай ч үнэр үгүй цэцэг мэт

дотоод сэтгэл агуу уудам ч
дорой буурай царайтай бол
харсан бүхэн хайрлан талархаж
хамаг бүхний дээд болж бас чадахгүй

ертөнцийн гэгээн гоог ялганхуяа бэрх
ер энэрлийн туяа биш үү
онцолж түүнийг танихад
орчлонгийн жам л тусална

давчуухан орчлонд бүдэрч
дайсан хүн олдож, сэтгэл нь гундавч
давхар биетэй бүсгүй хүн бүр
дагинасын гоо үзэсгэлэнд хувилна


найзуудаа нэмээд бичээд, саналаа хэлээд сайжруулаарай. одоохондоо ингэж биччээл байж байна. эх болох гэж байгаа хүний...

инээхсэн

бичсэн: arius, 2010-10-16, 20:20
инээхсэн
ичгэвтэр зүйл надад олон тохиосон ч
инээмсэглээд л өнгөрдөг сэтгэлийн хаттай
эгэл нэгэн бүсгүй байхсан

өнгөрсөн бүхнийг нэхэн хэлэлцвэл
өнөөдөр жаргах хүн бий гэжүү дээ
өрөөл бусдаар зэмлүүлэхгүйгээр
өөртөө үнэнг хэлж чаддаг би

алдаа бүхнийг нь хөөн хэлэлцвэл
аз жаргалтай хүн үлдэнэ гэж үү дээ
алаг энэ хорвоод нэгнээ бүдрэхэд нь
аргалаад түшиж тогтоох нь нөхөрлөл юм шүү дээ

хааяа
харанхуй дотортой муйхархан үгс
хавирга нэвт цоолоход
хар дарж зүүдэлснээс дор болох юм

...

учирлахуй

бичсэн: arius, 2010-10-11, 21:35
даль жигүүр нь гүйцсэн шувуухай
давчуухан үүрэндээ тогтоно гэжүү дээ
дасаж ээнэгшсэн бүхэн нь тэнд ч
дагуулаад нисэх хань нь тэнгэрт шүү дээ

цэцэг бүхэн өөрийн үзэмжээр хараа булаав ч
цэмцгэрхэн гоо далийг гүйцэнэ гэжүү дээ
цэнгэл хөөсөн залуу нас урсавч
цээжиндээ нэгийг л агуулна шүү дээ хүний үр

амьдрал надад гунигтай санагдасны төлөө
айж сандраад хэрэггүй ээ та минь
амрагаа гэх сэтгэл надаар дүүрэн болохоор
ахархан хугацаанд л би уйтгарлаж байгаа юм

хорвоо надад давчуу бодогдосны төлөө
хорин хэдэн насыг минь зэмлээд хэрэггүй ээ
хонгор сэтгэл минь алсхан болохоор
хоосон бие минь л энд шүү дээ.

...

бичсэн: arius, 2010-09-25, 14:07
надаас он жилүүдийг хулгайлдаг ч
намарт би дуртай байлаа
навчисаа гөвсөн модыг хараад гуниглахгүй
нахиалах хаврын тухай боддог байлаа

орхиод явах хэн нэгэнтэй болоод
одоо л би бусдын гунигыг ухаарах шиг
оюутан насны уянга энэ юм хойно
олон шөнөөр ганцаардлаа ч

чамайг би хүлээнээ

Сарны харгуй

бичсэн: arius, 2010-09-16, 10:51
энэ дуунд би оюутан байхын л их дуртай байж билээ. их сайхан утгатай дуу. Удаан сонсоогүй байгаад өнөөдөр сонссон чинь дотно яг л сэтгэлд юу болоод байгааг хэлэх шиг.