ай.....

Хэрэггүй

бичсэн: arius, 2011-09-09, 22:54
миний мөс шиг хүйтэн цусанд
чиний гал мэт зүрх хэрэггүй

миний манан шиг бараан бодолд
чиний бороо шиг тунгалаг сэтгэл хэрэггүй

миний сүүдэр шиг хар санаанд
чиний нар шиг гэгээн мөрөөдөл хэрэггүй

миний чамтай адилхан байж чаддагыг хэн ч мэдэхгүй болохоор
чиний өмнө би бүхнээс гэмгүй......

Бүү хуурт
Бүлээн амьсгалаас чинь хулгайлсны дараа чи л шанална.....

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: arius, 2011-08-26, 11:47
яаж өөрчлөгдөх вэ? Одоо байгаа бүхэн, би өөрөө өөртөө огтхон ч таалагдахаа байгаад байна. Юу ч чаддаггүй, хэн ч биш гэдгээ мэдрэх нэг бодлын сайн талтай зүйл юм.......
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

аз жаргал алган дээр минь наадна

бичсэн: arius, 2011-08-22, 23:32
зөн билэг минь намайг хуурайгүй бол
зөрөөд л  өнгөрөх ёсгүй байлтай
зүрх сэтгэл чам руу урсчихсан байтал
зүүдэнд л чи намайг эрхлүүлэн үнсэх юм

олон шөнийн нойрыг хулжааж
одод надад үлгэр шивнэхэд
охин хонгор насны мөрөөдөлд хөтлөгдөж
одоо ч би чамайг бодож сууна

хонгор залуу минь чиний бодолд
холд бас дэргэд чинь
хоосон мөрөөдлийн чинь тэрхэн зайд
хосгүй хайрын итгэл бий юу.....

ая ганцаардал намайг мартаж
аз жаргал 
алган дээр минь эрхлэн наадна
...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

сэтгэлээ нимгэлэхсэн

бичсэн: arius, 2011-07-27, 18:57
Сэтгэлээ нимгэлж бодлоо хөнгөлж
сэмхэн хэн нэгэнд дурламаар байна
сэрэхүй мэдрэхүй минь унтаж орхиод
сэжүүр нь олдохгүй уйтгарын хөнжилд би дарагдчихаад байна.



өглөө

бичсэн: arius, 2011-07-21, 08:40
өглөө
өнгөрсөн шөнийн зүүд
үргэлжлээд байгаа юм шиг
үүр цайхаас өмнөхөн
үүрэглэх нойронд хэн нэгэн
үнсээд холдох шиг дулаахан мэдрэмжтэй
нялх багад ээжий ярьж өгдөг байсан үлгэр шиг
нэг тийм сэтгэлд дулаан өглөө

ойрд сэтгэл санаа цагаан, тайван дөлгөөн , шатаам халуун биш ч  дулаан байна даа.

бахарлын шүлэг

бичсэн: arius, 2011-05-16, 12:08
найган ганхах цэцэгс дунд
намайгаа байна уу гэж хардаг ээжтэй болохоор би гунддаггүй
намрын навчис шиг сэтгэл хагдрахад
нахиалах хаврыг сануулдаг аавтай болохоор би сөхөрдөггүй

зуу зуун шөнийн цэнгэл ухаан сарниулан дуудавч
зулай дээр минь гишгэж төрсөн ахтай болохоор би алдардаггүй
зуурдынх л байх хувийн жаргал намайг хоргоовч
зул цэцэгс шиг дүү нартай болохоор би түүнд төөрдөггүй

талын салхинд шавхуурдуулах өвс шиг налахад
тариан түрүү мэт нэгнээ түшдэг нөхөдтэй болохоор би унадаггүй
таниж чадаагүй зүрх алдааг тохоод холдоход уучлах
танхил хонгор сэтгэлтэй болохоор би удаан гунигладдаггүй ээ

эрүү цага...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хэрээ Хэрээ

бичсэн: arius, 2011-04-26, 08:08


Хэрээ Хэрээ чи анзаарав уу
Хэн миний зүрх рүү өшиглөчих вөө
Хилэн төрж бухимдал намайг эзэмдээгүй ч
Хэрээс хэтэрсэн их өвдөж байна

Хэрээ хэрээ чи сая харав уу
Хэн андын минь зүрх рүү өшиглөчих вөө
Хэрэггүй найз минь бүү сөхөр
Хэдийхэн хэмжээнд өвдсөнийг би мэднэ цуг алх

Хэрээ хэрээ чи яг сая үзэв үү
Хэн амрагийн минь зүрх рүү өшиглөчих вөө
Хэзээ ч төсөөлж байгаагүй
Хэрцгий харцаар намайг харлаа

Хэрээ хэрээ чи нэг хариулаад өгөөч
Хэн бидний зүрх рүү өшигчинө вэ
Хэлгүй биегүй мөртлөө сүүдэр нь хүнд түүнийг
Хэн гэдгийг таньж чадахгүй би цөхрөх нь

Хэдэн зуун дамнасан түүхийг хүүрнэгч чи олж харахгүй байхад
хэлтги...

how i met your father :P

бичсэн: arius, 2011-04-23, 10:06
за сайн байна уу. ойрн үед би гэдэг хүн англи хэлнийхээ дуудлагыг сайжруулх, ярианы хэл сайн ойлгодог болох гэж киноо их үзэж байна л даа. Тэгээд өвөл амралтаараа очихдоо дүүгээсээ залуусын дунд алдартай болоод байгаа How i met your mother гэдэг цувралыг авсан юм. эхлээд үзэхдээ инээгээд л хошин зарим хэллэгийг нь ойлгохгүй байдаг байлаа. одоо байнга үзсээр бараг бүгдий нь ойлгодог болсон. Энэ кинонд гол дүрийн залуу ирээдүйд хүүхдүүддээ ээжтэй нь хэрхэн танилцаж байснаа яриж байгаагаар гардаг. Нэг анги дээр нь Тэд аав ээж 2 нь салсныг сонсоод та 2 яаж танилцсан юм бэ гэж асуухад нь Баранд л г...

Ангара 2

бичсэн: arius, 2011-04-17, 21:05
Урин салхи үлээж шанхны үсээр наадаж
урсгал усан бодол хөврүүлэн алсыг зориход
уянга дуу зүрхний гүнээс эгшиглэн
урьдын дурсамж нүдний өмнө зурайна

Урт удаан өвлийн турш
уулзахсан гэж чамдаа л хамгийн их яарлаа
уй гуниг умартуулан намуухан урсах
урсгал зөөлөн Ангара минь дээ


энэ голд би үнэхээр дурлаж байнаа. голын ус харан чимээгүй зогсоход тайвшран элдэв гомдол урсгалтай нь хамт надаас холдож, ухаарал урсгалаар нь надад ирээд л...
...

Тойм

бичсэн: arius, 2011-04-17, 09:32
сайн байцгаана уу? блогтоо бичлэг бичихсэн гэж хэдэн ч удаа бодож, бичиж эхлээд устгав даа хэ хэ. яагаад ч юм юу бичихээ мэдэхгүй юм. миний амьдрал тийм л нэгэн хэвийн байна даа. Би өнөөдөр ахиад л цонхныхоо өмнө суугаад хичээлээ хийх гэж оролдож байна. Хавар болоод бүх л амьтан ичээнээсээ гардаг шиг миний нөгөө хэдэн унтаа байшин амь орсон шүү. амралтын өдөр болохоор тэрүү хүмүүс хашаа хороогоо янзлаад л бүүр 3, 4 залуу олж харлаа хэ хэ. Оросууд нэг талаар хүндлүүштэй хөдөлмөрч хүмүүс шүү. хашаатай айл болгон нь өөрсдийн хэрэгцээний ногоогоо тарьна. Сүүлийн хэд хоног газраа хагалж, сэврээж ба...