ай.....

My sweet december

бичсэн: arius, 2011-12-16, 23:56


Өнгөрсөн байхгүй
Өнөөдөр, зөвхөн энэ цаг мөч
Ирээдүй байхгүй
Инээмсэглэл, зөвхөн инээмсэглэх нүд

Сэтгэлдээ нуусан гунигийг чинь би мэдэхгүй
Сэрэхэд чинь хажууд чинь байж тайтгаруулахыг би хүсэхгүй
Бодит амьдралаас түрхэн зуур амрах бидний
Боломж, my sweet december

Тэмүүлэл, хүсэл мөрөөдлийн минь чи мэдэхгүй
Тэврэхээс илүүгээр намайг таньж чадахгүй
Хэн хэнээ зовоохгүй гэж бидний зохиосон
Хэврэгхэн тэр л ертөнц, my sweet december
...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шинэ жилийн дурсамж

бичсэн: arius, 2011-12-16, 16:44
Ойрд бичлэг бичээгүй бүүр үг эвлэхээ ч байжээ. Ямар нэгэн зүйл бичиж өөрийгөө хөглөхгүй байхаар улам л холдоод байдаг бололтой юм. Тэгэхээр бичих чадвараа сэргээхийн тулд бяцхан дурсамж маягийн зүйлс бичихээр шийдлээ л дээ. 
Шинэ жил гэхээр миний үеийнхэн бүгд л мандарины үнэр гээд л ярьдаг. Гэтэл би яагаад ч юм ерөөсөө тэр үнэрийг санадаггүй. Мандарин шинэ жил 2 огт хамаагүй юм шиг л санагддаг. Миний хувьд шинэ жил гэхээр, хүүхэд байхад асар том бас тэгээд өтгөн сайхан мөчиртэй юм шиг санагддаг байсан гацуураа л санадаг юм. 12 сарын 20 гаруут л гацуураа барьна гээд л хөөрхөн юм болдог байж бил...

хоосон

бичсэн: arius, 2011-12-09, 13:52
хоосон сав 
хоосон ухаан
хоосон ходоод
хоосон үг
хоосон амлалт
хоосон гуниг
хоосон мөрөөдөл
хоосон хэтэвч
хоосон амьдрал
хоосон бүхнийг дүүргэх
Хоёр дохь этгээд баярлах , хэлээ гаргах
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: arius, 2011-12-09, 13:43
Зөрж өнгөрөх хүн бүр
Зүрхэн дэхь гунигаа нүдэндээ тээгээд
Зүсэж, сэтгэлийг минь эмтлэнэ

Харц тулгарахаас айсандаа би
Харгуй замыг л ширтэн алхана
Хаашаа ч гарах гарцгүй

Харанхуй энэ зам
хязгааргүй.........................


бичсэн: arius, 2011-11-08, 22:24
За миний шөнө дундын бичлэгүүд эхэлж байх шиг байна даа. Ер нь анхнаасаа л энэ блогийг хөтөлж эхлэхдээ ихэнхи бичлэг минь шөнө бичигдсэн байдаг. Нойр хулжиад орчлонгийн түмэн үйл явдлыг эргэцүүлээд сууж байхдаа түүнийгээ хэн нэгэнтэй хуваалцах хүсэл төрдөг болохоор тэр юм болов уу даа. 

Зоргоороо хүслээрээ урсгадаг нулимс 
Зохиомол гуниг зөвхөн чамд
Зохидог

...

Айх юм

бичсэн: arius, 2011-11-04, 20:27

 айх юм чиний тухай бодохоос ч айх юм
айлаа гээд яах билээ
алгын чинээ зүрхэндээ хүч хэрэглэхээс хэтрээ гэж үү

өөрийнхөө босгосон мөрөөдлийн ертөнцдөө
өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй ганцаараа 
үнэндээ чиний зай тэнд хэтэрхий том
үнсэх бүрт чинь би улам их айх юм

харин чи мэдэхгүй
хайраа илчиж тэврэх юм
харанхуйгаас олж хардаг ганц гэрэл минь
хажууд чинь суугаад мөрийг чинь дэрлэхдээ би эмээх юм

ухаангүй дурласан сэтгэлийн минь
урхинд орчихсон шувуу шиг
урдын омголон зангаа үгүйлэн
уулын салхийг хааяа чи минь санаж
уруул дээрхи чинь инээмсэглэл чинь сарних вий гэж

айх юм гэвч
алгын чинээ зүрхэндээ хүч хэрэглэхээс х...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

намрын уянга

бичсэн: arius, 2011-11-02, 15:21
Нам гүм байсан сэтгэл сэрвэлзэж
Навчсыг дагаад хуйлрахад
Намар цагийн аядуухан бодлууд
Намайг аргадах гэж толгойд эргэлдэхэд

Нүцгэн өлмий дээр дэгдэн гүйх
Нүүрээ будаж эхлээгүй охин
нүүгээд явах шувуудыг өрөвдөж
нүдэндээ гуниг тээсэн бүсгүй болоход

Нүцгэн мөчрөөр уйтгар даллах модод
Нүгэл хураадаггүй шүлэгчийн зүрхэнд нулимс цуглуулна 

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

намар шиг

бичсэн: arius, 2011-10-01, 17:36
Чиний тухай мөрөөдөл сэтгэлийг минь тэтгэхээ болих цагт
Чихэнд чийртэй болох байх даа энэ сайхан дуу
Чийг үзээгүй удсан хөрс шиг хуурай
Чиний зүрхийг дэвтээж чадаагүй миний хэдэн шүлэг шиг

алтрах шаргал навч модонд хагацлын дуу аялахад
араас минь чи харамсаж үзгээ авах байх даа
асууж амжаагүй бүхэнд чинь би бодолдоо хариулахдаа
амьсгалаа түгжин хүслээ нуусныг минь ойлгож чи гайхна даа

намар шиг аядуухан болжээ миний дурлал..............









...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: arius, 2011-09-17, 22:50
би ганцаардлын манангаас гарч чадахгүй болтлоо төөржээ........
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би чиний төлөө уйлж чадахаар их хайртай

бичсэн: arius, 2011-09-17, 13:39

сайхан дуу, сонсохоор эмэгтэй хүнийг хайрлах бүх л сайхан мэдрэмжүүд төрдөг. өнөөдөржин сонслоо нэг иймэрхүү утгатай.

Зул сарын өдрийн тэнгэрийг харж
Зүүд мөрөөдөл бүхнээ чи минь шивнэ
Чамтай учрахаас өмнө би энэ аз жаргалыг мэддэггүй байж
Чамд л зориулан барих энэ цагаан цэцгүүдэд чи минь дуртай

би чиний төлөө уйлж чадахаар их хайртай
амьсгал бүхэн минь анхных юм шиг
амлах сайхан худал үгсээс илүүг хэлэх
анхилуун сарнайгаас бүтсэн энэ үүл чинийх
цагаан сарнайн дэлбээгээр би
царс модон бидний орыг чимнэ

би чиний төлөө уйлж чадахаар их хайртай
ухаангүй хайртай

ухаан алдам чиний цагаахан арьс
урсгал ус шиг...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих