Ангара
алсаас зорих хэн бүхэнд
амьдрал, мэргэн ухаанаа харамгүй заах
аугаа хүчирхэг эцгийн охин
ааль сайтай Ангара мөрөн минь
аядуухан зөөлөн урсгалд чинь
арван тавны сар өөрийгөө тольдож
ангир ганганаж, анир үргээхэд
амраг хосууд эргээр чинь зугаална.
ай идэр залуу нас минь чиний хөвөөнд өнгөрч
асуй ирээдүй минь чиний л эргээс эхлэх нь
Ангараа
зургуудыг baikal.irkutsk.ru -аас авав
Бичсэн: arius | цаг: 18:23 |
Гэгээн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Бичсэн: Цагаан хараацай
цаг: 21:28, 2010-12-12 | Холбоос | |
Река Ангара гэдэг текстыг мөн ч их цээжилдэг байж билээ. ГЭС энэ тэр гээд.
Сэтгэгдэл бичих
Амсаж уснаас чинь балгаагүй ч
Ангара чи надад ойрхон
Аянч шувуудтай өнгөрөхдөө
Амарч л байсан сан тэртээхэд