ай.....
2010-11-24
ганцаардлын шалтгаан
хэзээний л дурлалд согтчихсон байдаг
хэврэгхэн зүрх томоо суугаад
хэнийг ч гэж шаналах сэтгэлгүй
хээнцэр сээтэн харцнаас өөр нүгэлгүй
хэрсүү нэгэн бүсгүй болж



хэдэн хоногийн өмнө шүлэг бичих гэж оролдон суулаа. Дээр байгаа мөрүүдийг бичиж байхдаа ямар их ганцаардаж байгаагаа ойлголоо. Хүн яагаад ганцаарддаг юм бэ? Яагаад энэ аймар мэдрэмж нас нэмэгдэх тусам улам их болдог юм бэ. Их удаан энэ талаар бодлоо. Би чинь бараг л төрөлх хотдоо байгаа хүн шүү дээ. Гэтэл гэртээ ч гудамжинд гараад явахдаа ч асар их гуниг ганцаардлыг мэдрэх юм. Өөрийгөө сатааруулан улам ихийг хийх ёстойг мэдэж байвч яаг одоохондоо тийм боломж байхгүй байна л даа. Удахгүй ганцаараа амьдардаг болохоор бүх зүйл өөрчлөгдөнө гэж найдаж байна.

хэн нэгэн хүнд гомдоно. сална. уйтгарлана. буцаад хайр сэтгэлтэй учирна. эсвэл хэн нэгэнд бүтэлгүй дурлана. ахиад л гомдоно. ухаан зарж чадвал хайраа аварна. чадахгүй бол сална уйтгарлана. шанална. ахиад хайр дурлал ирнэ. энэ тойрогт залуу хүний амьдрал эргэлдэнэ. харин энэ  тойргийн  нөлөөг хүлээж авах чадварын хувьд хүн бүр өөр байдаг. хаашдаа өнгөрсөн романтикууд байна би нэг ийм хүн танина шүү "хүү мээнь" хэ хэ. олон удаа азгүйтэлтэй учраад хайранд догдолж хөөрөхөө больж буй хэсэг. эсвэл угаас хайранд итгэдэггүй ашиг сонирхлыг дээдлэгчид гэж ерөнхийд нь ангилж болох юм даа. би өөрөө 2 дахь хэсэгт нь улам гүн л ороод байх шиг. үгүй ч юм уу. зүгээр л тийм болохыг хүсэж байгаам байна.

юунаас болоод ингэж айхтар ганцаардаж байгаагаа би мэдэж байнаа. Сэтгэлдээ хэн нэгнийг тээвэл ганцаардлаас үргэлж хол байна. Миний сэтгэлд одоо хэн ч алга..............




Сэтгэгдэл:


гэхдээ энэ бүхэн зөвхөн энэ насны л амьдрал өөрийнхөөрөө л байх хэрэгтэй тиймүү
Бичсэн: цээгий (зочин) цаг: 09:12, 2011-05-12 | Холбоос | |


ганцаардал хүнд хэрэгтэй болоод заримдаа ганцаардлыг мэдрүүлдэг гэж боддог шдээ. Хүн ганцаараа байхдаа илүү оюун билиг нь нээгддэг гэж боддог. энэ миний хувийн бодол л доо. Цагаан хараацай бичив.
Бичсэн: Зочин цаг: 21:45, 2010-11-29 | Холбоос | |


ганцаардал
хов хоосон цагаан саарал өрөөнд ганцаараа байгаа юм шиг
Бичсэн: dadido цаг: 21:00, 2010-11-29 | Холбоос | |


дээрхи сэтгэгдэлийн хариуг уншлаа дажгүй хариулт байна хэхэ
Бичсэн: upshot цаг: 20:37, 2010-11-25 | Холбоос | |


Орхиол хаяал хаяал явчих хэрэгтэйм байгаамш уул нь. Би тэгдийн. Төвөг цаашаа. Харин тэр нэгнийг л тэгэж чаддаггүйм сонин...


Зассан: Angaahai хэзээ: 2010-11-25 11:55
Бичсэн: Angaahai цаг: 16:02, 2010-11-25 | Холбоос | |


ogt hargui hvn vneheer teneg baidiin
Бичсэн: Зэрэглээ цаг: 15:44, 2010-11-25 | Холбоос | |


Аан нээрээ эмэгтэй хүний хувьд тийм юм аа... Найзуудтай нь хардаж байгаа бол дэмий юм биш үү дээ угаасаа тэр хүн нь... Гүйээ гэхдээ ч бас огт харгүй хүн ч гэж юу байхав хэхэ. Олон хар юмтай найзлаад яваад байхаар бас эвгүй байдгийм болуу? Ер нь мэдэхгүй хэцүү сэдэв хэлээ гаргах Угаасаа Ариусыг гэсэн олон зүрх цохилж байгаа байх аа. Сайхны өмнө харц буруугүй гэдэг шиг тэр хүмүүсийг дурлуулсан Ариусд уг нь буруу байхгүй юм байгаам.
Гэхдээ найз гэдэг бол тэс өөр асуудал шүү дээ уг нь ... Хүмүүсийн толгой доторхыг яамаар ч юм хэхэ. Нэг л өдөр хэн хэнийгээ ойлгох сайхан хайртайгаа учирна даа аз жаргал хүсье гэж нэг хүн надад хэлж байсан. хайртай тэврэлт
Бичсэн: xvv цаг: 13:30, 2010-11-25 | Холбоос | |


хэлий гэсэн ч би үнхэр мэдкүм байнаа ярзайтал инээх
Бичсэн: bon_bon цаг: 12:19, 2010-11-25 | Холбоос | |


he he huu meen' chamaig l heljiine shuu dee. eregtei hun bol uulzaj uchraad yavaad baij bolno. harin emegtei hund muu ner l iluu nemegddeg yum baina daa. bas ihenhi humuus zugeer l nzuud gedgiig oilgohgui harddag he he. bi 10 heden saihan har huntei huun teed yu gej tiim biz dee
Бичсэн: arius цаг: 11:31, 2010-11-25 | Холбоос | |


Намайг бүүр жишээ болгоод авчихсан уу хэлээ гаргах  Эсвэл өөр хүү юм уу?
"We waste time looking for the perfect lover instead of creating the perfect love..." гээд нэг ийм үг дээр сонсож байсан. Ер нь өөртөө сайн хүнийг олж харах гээд үзэх хэрэгтэй юм шиг байна даа. Ядаж зүгээр найзууд байгаад үзвэл уулзаж ярилцаад, танилцаад нэг нэгэндээ татагдаж магадгүй юм шиг байна. Зүрхээ нээлттэй л байлгая гэж шийдсэн. Тэр нь ч зөв юм шиг байна. Одоо угаасаа дурлаад, хайрлаад, хараад, хүлээгээд явдаг нас өнгөрч байх шиг байшдээ. Тэгээд угаасаа гормон нь цаанаасаа ганцаардлыг мэдрүүлээд байгаам бишүү. Би бас хэдхэн хоногийн өмнө яг ийм болсон хэхэ гоё шүү
Бичсэн: xvv цаг: 10:06, 2010-11-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax