ай.....

шартаж байгаа нь энэ үү?

бичсэн: arius, 2013-2-4, 06:59
уучилсан мөртлөө
уулзахгүйг хичээн
харц доогуур зөрөх болгондоо
хайр биш үзэн ядалт зүрхэнд асахыг мэдэрнэ.

Харь холын болчихсон инээмсэглэлийг чинь
Харах тоолонд дотор давчдан
Уйлмаар эсвэл
Уурлаж хараан зүхмээр

нэгэнтээ минийх байсан чиний
нэрж исгэсэн дурлалын дарсанд
хэт их согтоод
хэтдээ шартаж байгаа нь энэ үү?



төрөл:Аргагүй амраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Салхин сэнс /Шинэдээ зориулав/

бичсэн: arius, 2013-1-16, 09:04

Чамайг явдаг тэр өдөр
Сэтгэлдээ би салхин сэнс барьсан
Сэрүүн, дулаан, ширүүн, зөөлөн
Зүг бүрийн салхи бүхэн
Чиний албат болсоныг би мэдсэн

Хацрыг минь  нулимс зүсэн урсахаас өмнө
хатааж бай гэж захьсан бүлээн салхи чинь
Хажууд үргэлж явдаг болохоор би уйлахгүй
хайруузай гэж өвлийн салхинд чи хэлсэн болохоор
хахир өвлийн хүйтэнд би даарахгүй


Салхи салхины эзэн болохоор явчихсан найз минь чамайг
Санахдаа би уйтгарлаж үзсэнгүй
Сар алсарч ганцаардаж байсангүй
Сайхан дурсамж шингээсэн захиа чи тэднээр дайж
Салхин сэнс минь тэдний аясаар эргэлдэн надад уншиж өгнө








...

.............

бичсэн: arius, 2013-1-12, 11:49
Энэ блогтоо л учиргүй хайртай юм уу даа. Өөр блог хамт бичдэг ч анх бичиж эхэлсэн болохоор тэрүү энэ блогтоо арай чин сэтгэлээсээ хандаад байх шиг. Өнөөдөр яагаад ч юм маш их зүйл бичмээр санагдах. Эргэн тойронд баяр баясал, уйтгар гуниг, аз жаргал, хэрүүл тэмцэл үргэлжилсээр л боловч би ганцхан миний л өмч байж чадах ядруухан хэдэн шүлэгээ бичсээр л байх нь сэтгэлд хичнээн амар амгаланг авчирч төвшитгөдөг гэж санана. Миний л гэх бүхнийг агуулж байдаг блогтоо, мөн намайг ойлгохдоо ойлгож, ойшоохдоо ойшоож байдаг блогийн нөхдөд талархаж байгаагаа хэлэх гэсэн юма баярлах
...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хааяа

бичсэн: arius, 2013-1-12, 11:29
Хааяа
Харуй бүрийгээр зөрж өнгөрөх нэгний сэтгэлийн
Хашгирааныг би олж сонсдог
Харцаа тэр надаас бууруулах мөртлөө
Хамт алхахад минь төвөгшөөхгүй

Харанхуйгаас эмээхдээ биш
Харин ганцаардалд живэхгүй гэсэндээ
Хар малгайгаа доош нь дарчихаад
Хань бараа болон алхдагыг нь би ойлгодог

Өдөр бүр энэ л зөрлөг дээр таараад
Өрөвдөхдөө би хамт удаан алхдаг
Үг сольж үзээгүй ч бид нэгнээ танина
Үнэндээ намайг өрөвдөхдөө л тэр үүгээр явдаг санж



...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Чи

бичсэн: arius, 2013-1-3, 08:58

Өнгөрсөнд орхисон бүхний хэлтэрхий
Өнө мөнхийн дагуул
Өөрөөсөө нууж нэг мартах
Өөртөө илчилж нэг шаналах
Өрөөлийнх биш хэрнээ
Өнөөдөр би аялж чадахгүй аялгуу минь

Сонсгол бүлээцүүлэх чиний эгшигт
Согтуу явсан үе зөндөө олон
Сонгосон замаас хааяа урвуулан
Сороод дууссан тамхи шиг хаясан өдрүүд ч олон
Мартахаараа айлгаж чамайг дэргэдээсээ уямаар
Маргаашаа бодохдоо эргэж харалгүй явуулмаар чи минь

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ганц л зүйл гуймаар байна

бичсэн: arius, 2012-12-31, 12:13
Шинэ оноос ганц л зүйл гуймаар байна. Мөрөөдөж чаддаг, баярлаж чаддаг, гомдохдоо асгаруулан уйлж чаддаг, өөрийгөө амьд гэдгээ ойлгож мэдэрдэг хэвээрээ баймаар байна. Өөр хүсэх зүйл үнэндээ алга даа.

Гуниг минь

бичсэн: arius, 2012-12-30, 04:12

хуурамч юм даа энэ гуниг
хугацааны эрхээр бүгд л
хувьсаж өөрчлөгдөх юм
хувирахгүй гэж бодсон хайр хүртэл нэг л гундуу
хуурамч юм даа энэ амьдрал


асууж чадаагүй үгсийн
ирээгүй хариулт шиг
анир чимээгүй зөвхөн дотор минь урсах тэрхэн гуниг
ирэх өдрүүдэд намайг улам бүр догдлуулах атлаа
асаагаад орхисон лаа шиг хайлж, 
инээмсэглэлтэй холилдож хэлбэр дүрсээ алдчих юм. 

ахуй биетэй болж улам хүндрэн намайг дарахад
амьсгал авах аргагүйдээ би нулимсандаа живдэг ч
асгаруулсан нулимсандаа
асар хурдан сэтгэл цэлмэчихээд
аяа гуниг минь би чамайг мартчих юм.




...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шопен

бичсэн: arius, 2012-12-9, 01:21
Ийм сайхан зүрх сэтгэлд гэрэл гэгээ гийхийн зэрэгцээ хөнгөн ба зовиуртай мэдрэмж төрүүлэх дуу сонсоогүй уджээ. 

Шопен 

Чиний гарт хүрэхсэн- гэвч болохгүй, болохгүй
Миний нүд рүү ингэж битгий хараач - болохгүй болохгүй
Гараас чинь хөтлөж байснаа дурсмаар - болохгүй болохгүй
одоо би тайтгарлыг олсон ч
орчлон надад  жижиг санагдаж байна

энэ бүхэн зүүд байгаасай гэж хичнээн хүсэж байнаа
гэвч би сэрүүн байна
би чиний төлөө амьсгалдаг, чамаар амьдардаг
харамсалтай юм. гэвч би чамд хайртай

хавханд хүслээрээ орж, өөрөө өөрийгөө хуурна 
хан төгөлдөр хуурь шөнөжин надад Шопен тоглоно Шопен
миний уруул дээрх үнсэлт г...

Ийм л

бичсэн: arius, 2012-9-19, 09:04

Миний хайр хаачаа вэ? Миний нулимс хаачаа вэ? Миний мэдрэмж хаачаа вэ? Миний хувь хүн минь хаачаа вэ? Юу ч мэдэрч, уяарч чадахаа байсан улаан дөрвөлжин тойпууг л олж харж байна. Ойрд блогтоо орж ирээгүйн шалтгаан тэр л байх. Сэтгэл учиргүй их өвдөхөд л чамайг байдгийг санан хуучин хуудсуудыг чинь салбайлган ахин дахин уншдаг эзнээ уучлаарай. Хүний гар хүрээгүй удаж тоос шороонд дарагдсан хөөрхий муу блог минь. Өнөөдөр би инээж сэрлээ. Харин уржигдар хар дарсан. Маргааш ямархан сэтгэгдэлтэй сэрэхээ мэдэхгүй нь хүний амьдралын гол утга, өнгө будаг нь биш гэж үү? Саяхан Өлзийтөгсийн номыг уншсан....

бичсэн: arius, 2012-6-26, 08:49
 Хагдарч буй өвсний дэргэд
Хаврын нахиа дагжаад л
Хайр 
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant