Гуниг минь
хуурамч юм даа энэ гуниг
хугацааны эрхээр бүгд л
хувьсаж өөрчлөгдөх юм
хувирахгүй гэж бодсон хайр хүртэл нэг л гундуу
хуурамч юм даа энэ амьдрал
асууж чадаагүй үгсийн
ирээгүй хариулт шиг
анир чимээгүй зөвхөн дотор минь урсах тэрхэн гуниг
ирэх өдрүүдэд намайг улам бүр догдлуулах атлаа
асаагаад орхисон лаа шиг хайлж,
инээмсэглэлтэй холилдож хэлбэр дүрсээ алдчих юм.
ахуй биетэй болж улам хүндрэн намайг дарахад
амьсгал авах аргагүйдээ би нулимсандаа живдэг ч
асгаруулсан нулимсандаа
асар хурдан сэтгэл цэлмэчихээд
аяа гуниг минь би чамайг мартчих юм.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих