ай.....
2011-3-28
Сэтгэлээс хол эх орон
Эх орон гэж юу билээ? миний хувьд би эх оронтой хүн шүү гэж бодож түүндээ биширч явах нь хүн болгонд амьдралын эрч хүч өгдөг тэр л олон сайхан зүйлсийн дундаас хамгийн омог бардам нь гэж боддог. Хүмүүс минь амьдрал хөөж хүн хаашаа ч явж, хаана ч ажиллаж, хаана ч сурч, дэлхийн хамгийн сайхан орд харшиж амьдарч, хүний мэдэх мэдэхгүй бүгдийг үзэж болно. Гэхдээ үр хүүхдүүддээ би Монгол хүн гэх өчүүхэн ч гэсэн бодол суулгаач дээ. Манай Монголын минь олон сайхан залуус гадаад орнуудад суралцаж эрдэм боловсрол эзэмшиж байна. Тэдгээр залуусын үр хүүхэд тухайн улс оронд нь өсөж торниж байна. Ухаан орсон цагаас нь эхлээд л өөр орны соёл өөр хүмүүжлээр хүмүүжүүлэхдээ би Монгол гэдэг мэдрэмжийг жоохон ч гэсэн суулгаж болно доо. Мэдээж хүн бүр янз янз л байгаа байх. хэдэн жилийн өмнө би нэг бээжин орчоод ирэх замдаа нэг монгол бүсгүй хятад нөхөр 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар орохоор явж байхтай таарсан юм. Би тэр бүсгүйгээр үнэхээр бахархсан тиймээ хүн хайр сэтгэлээ дагаад хэнтэй ч сууж болно гэж би боддог. Яагаад хятадын эхнэрээр бахархав гэж гайхав уу. Тэр бүсгүй нөхөртэйгээ англи, хүүхдүүдтэйгээ монгол хэлээр ярьж байсан юм. хүүхдүүд нь ээжийнгхээ үг бүрийг ойлгон монголоор хөөрхөн ярьдаг. Энэ мэт хүмүүс олон л бий байх. Би хэт бухимдаад олон эрээвэр хураавар бичив бололтой. Ингэтэл бухимдсаны учир гэвэл саяхан хэдэн монгол хүүхэдтэй уулзаад үнэхээр гомдох шиг.  Энд өссөн хүүхдүүд жинхэн эх орноосоо төдийлөн холдоогүй мөртлөө өөрсдийгөө оросын нэг хэсэг гээд бодчихсон. Аав ээж эмээ өвөө нь бүгд монгол мөртлөө би Монголд хэзээ ч амьдрахгүй нь тодорхой гэх, бусад оюутнууд эх ороныхоо тухай ярьж эхлэхэд өөр сонирхолтой зүйл ярья гэх, Монголоор нэг өгүүлбэр зөв хэлж чадахгүй, Монголынхоо бүх сайн сайханыг үгүйсгэж, хүний муу ааш араншин болгоныг би нэг удаа Монголд байхад намайг тэгээд гэж ярьдаг. Энд зөвхөн эдгээр хүүхдүүд ч буруутай биш бидэнд ч бас гэм байдаг байх тийм биш гэж үү. Харин юу энэ оюутан хүүхдүүдийн сэтгэлийг эх орноос нь ингэтэл холдуулаа вэ? Эцэс төгсгөлгүй хувиа хичээх зан ...................


Сэтгэгдэл:


миний мэдэхийн гэр бүлээрээ Америкд ажиллаж амьдарч байгаа гэр бүлийн хүүхдүүд нь монголоороо халтар мултар эмээ өвөөтэйгөө ярих, гуравхан настай жаахан хүүхэд 2догч эх орны хэл болох англи хэлээрээ эмээдээ үлгэр ярьж өгөх, харин тэд өөрсдийгөө сэхээтэн гаралтай боловсон гэр бүл гэх
Бичсэн: Zurai цаг: 01:41, 2011-3-29 | Холбоос | |


Эх хэлээ мартуул тэгээд л харийн хүн болж байгаа нь тэр дээ. Оюун санаа нь харь болоход монгол төрхөөр ч яах билээ дээ
Бичсэн: Чойрын Хүү цаг: 12:58, 2011-3-29 | Холбоос | |


Тийм ээ, хэт бусдаас хамааралтай, хэт өнгөнд мөнгөнд дурлах, хэт хувиа хичээх үзэл хэт нийгэмжсэн амьдралын хэв маяг юм болов уу. Тэдний хувьд амьдралын, хайрын үнэ цэнэ ямар цензуртэй байх бол?
Бичсэн: Zurai цаг: 12:41, 2011-3-29 | Холбоос | |


ариус минь, яг үнээн.. Монголоо гэсэн сэтгэл, эх хэлийг нь өвлүүлэх чухал хэрнээ эрхэм нандин энэ хариуцлага гадаадад амьдраад, хүүхэд төрүүлж, тэндээ өсгөж байгаа аав ээж нарт ногддог. Үүнийгээ ухамсарлаад хэрэгжүүлж байгаасай л гэж хүсэх юм. Эх хэлтэй байна, эргээд очих нутагтай байна гэдэг хичнээн сайхан; хичнээн баялаг..
Бичсэн: чимгээ (зочин) цаг: 07:46, 2011-3-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant