ай.....

Салхин сэнс /Шинэдээ зориулав/

бичсэн: arius, 2013-1-16, 09:04

Чамайг явдаг тэр өдөр
Сэтгэлдээ би салхин сэнс барьсан
Сэрүүн, дулаан, ширүүн, зөөлөн
Зүг бүрийн салхи бүхэн
Чиний албат болсоныг би мэдсэн

Хацрыг минь  нулимс зүсэн урсахаас өмнө
хатааж бай гэж захьсан бүлээн салхи чинь
Хажууд үргэлж явдаг болохоор би уйлахгүй
хайруузай гэж өвлийн салхинд чи хэлсэн болохоор
хахир өвлийн хүйтэнд би даарахгүй


Салхи салхины эзэн болохоор явчихсан найз минь чамайг
Санахдаа би уйтгарлаж үзсэнгүй
Сар алсарч ганцаардаж байсангүй
Сайхан дурсамж шингээсэн захиа чи тэднээр дайж
Салхин сэнс минь тэдний аясаар эргэлдэн надад уншиж өгнө








...

Шопен

бичсэн: arius, 2012-12-9, 01:21
Ийм сайхан зүрх сэтгэлд гэрэл гэгээ гийхийн зэрэгцээ хөнгөн ба зовиуртай мэдрэмж төрүүлэх дуу сонсоогүй уджээ. 

Шопен 

Чиний гарт хүрэхсэн- гэвч болохгүй, болохгүй
Миний нүд рүү ингэж битгий хараач - болохгүй болохгүй
Гараас чинь хөтлөж байснаа дурсмаар - болохгүй болохгүй
одоо би тайтгарлыг олсон ч
орчлон надад  жижиг санагдаж байна

энэ бүхэн зүүд байгаасай гэж хичнээн хүсэж байнаа
гэвч би сэрүүн байна
би чиний төлөө амьсгалдаг, чамаар амьдардаг
харамсалтай юм. гэвч би чамд хайртай

хавханд хүслээрээ орж, өөрөө өөрийгөө хуурна 
хан төгөлдөр хуурь шөнөжин надад Шопен тоглоно Шопен
миний уруул дээрх үнсэлт г...

Шинэ жилийн дурсамж

бичсэн: arius, 2011-12-16, 04:44
Ойрд бичлэг бичээгүй бүүр үг эвлэхээ ч байжээ. Ямар нэгэн зүйл бичиж өөрийгөө хөглөхгүй байхаар улам л холдоод байдаг бололтой юм. Тэгэхээр бичих чадвараа сэргээхийн тулд бяцхан дурсамж маягийн зүйлс бичихээр шийдлээ л дээ. 
Шинэ жил гэхээр миний үеийнхэн бүгд л мандарины үнэр гээд л ярьдаг. Гэтэл би яагаад ч юм ерөөсөө тэр үнэрийг санадаггүй. Мандарин шинэ жил 2 огт хамаагүй юм шиг л санагддаг. Миний хувьд шинэ жил гэхээр, хүүхэд байхад асар том бас тэгээд өтгөн сайхан мөчиртэй юм шиг санагддаг байсан гацуураа л санадаг юм. 12 сарын 20 гаруут л гацуураа барьна гээд л хөөрхөн юм болдог байж бил...

сэтгэлээ нимгэлэхсэн

бичсэн: arius, 2011-7-27, 06:57
Сэтгэлээ нимгэлж бодлоо хөнгөлж
сэмхэн хэн нэгэнд дурламаар байна
сэрэхүй мэдрэхүй минь унтаж орхиод
сэжүүр нь олдохгүй уйтгарын хөнжилд би дарагдчихаад байна.



өглөө

бичсэн: arius, 2011-7-21, 08:40
өглөө
өнгөрсөн шөнийн зүүд
үргэлжлээд байгаа юм шиг
үүр цайхаас өмнөхөн
үүрэглэх нойронд хэн нэгэн
үнсээд холдох шиг дулаахан мэдрэмжтэй
нялх багад ээжий ярьж өгдөг байсан үлгэр шиг
нэг тийм сэтгэлд дулаан өглөө

ойрд сэтгэл санаа цагаан, тайван дөлгөөн , шатаам халуун биш ч  дулаан байна даа.

Ангара 2

бичсэн: arius, 2011-4-17, 09:05
Урин салхи үлээж шанхны үсээр наадаж
урсгал усан бодол хөврүүлэн алсыг зориход
уянга дуу зүрхний гүнээс эгшиглэн
урьдын дурсамж нүдний өмнө зурайна

Урт удаан өвлийн турш
уулзахсан гэж чамдаа л хамгийн их яарлаа
уй гуниг умартуулан намуухан урсах
урсгал зөөлөн Ангара минь дээ


энэ голд би үнэхээр дурлаж байнаа. голын ус харан чимээгүй зогсоход тайвшран элдэв гомдол урсгалтай нь хамт надаас холдож, ухаарал урсгалаар нь надад ирээд л...
...

Хонгор бүсгүй минь

бичсэн: arius, 2011-3-30, 02:53
Хонгор бүсгүй минь
Хол газрын айлчин чамайг л гэж тэмүүлэх
Хорин хэдэн нас чинь даанч сайхан юм

Анхилуун хаврын салхи
Амраг сэтгэлд уруу татавч
Арван зургаат шиг чи догдлохгүй
Анхны бороонд чи тэгтлээ баярлахгүй

дэггүйтэж гүйдэг нас улирч
дэндүү гэнэн инээмсэглэл уруулаас холдоод
дэнжийн цэнхэр яргуйхан биш
дэгжин улаан сарнай болжээ чи

хөнгөн зөөлөн алхаагаар зөрж өнгөрөхдөө
хүн хүний харцыг булааж
хүсээгүй ч дурлалд дуудахдаа
хүрэн зүрхээ яагаад цоожлоно вэ

хэрэггүй дээ бүсгүй минь
хэлтгий шүү охин заяа гэх
хэний ч үгийг бүү сонс
хэрвээ хүсвэл дуул, бүж, уйл, инээ

дурлаад дараа нь шанал,
дурсамж гэдэг сайхан з...

Энд цас орсоор л байх юм

бичсэн: arius, 2011-3-10, 11:39
Энд цас орсоор л байх юм.  Миний хичээлийн ширээ яг цонхны харалдаа байдаг. Ширээн дээрээ суугаад ажиллахдаа би өөрийн мэдэлгүй цонхоор гадагш хараад эхэлсэн байх юм. Ухаан санаа ч сайтар тогтож өгөхгүй гэгэлзээд л. Хавар ирсэндээ биш л дээ. Өвөл ч ялгаагүй л байсан. Аливаа зүйл ховор бага байхдаа л улам үнэ цэнэтэй байдаг юм шигээ. Би цас ороход дуртай ч энд өдөр бүр тонн тонноор орох цаснаас хааяа уйдах юм. Гэрээ санаж, найз нөхдөө үгүйлэж байх энэ үед цас намайг улам улам даран гуниглуулж байх шиг санагдах юм. Харимаар  байна гэж хичнээн бодсон ч хариад төдийлөн удалгүй буцаад л замд гарахы...

Бодолд

бичсэн: arius, 2011-3-2, 11:52
Өвөл
Цонхоор харлаа
Цонхигор цагаан хус ганцаардан гуниглахад
Цас түүнийг гунигийг хуваалцах гэхдээ
Цан хүүргээр чимэх нь үзэсгэлэнтэй

Хавар
Салхивчаа онгойлголоо
Салхи жихүүн ч цаанаа анхилуун үлээж
Саравчны дэргэдэх улиас гөлөглөж, зүлэг нялхран
Санааны мухраас бодол цувуулан сэмрүүлнэ

Зун
Хаалгаа нээлээ
Хаяаагаар нэг ургасан цэцэгс
Хамар цоргион сайхан үнэрээ түгээж
Хаа ч юм орхигдсон дурсамж сэргээнэ

Намар
Навчис шаргалтан хөл доороос ээнэ
Нар харин дээрээс бүүдгэрхэн
Надаас ахиад нэг жилийг авч одохдоо
Найрсаг байх гэж байдгаараа хичээнэ...

Ангара

бичсэн: arius, 2010-12-6, 06:23
Ангара мөрөн Байкал  нуураас эх авч буй хэсэг

алсаас зорих хэн бүхэнд
амьдрал, мэргэн ухаанаа харамгүй заах
аугаа хүчирхэг эцгийн охин
ааль сайтай Ангара мөрөн минь

аядуухан зөөлөн урсгалд чинь
арван тавны сар өөрийгөө тольдож
ангир ганганаж, анир үргээхэд
амраг хосууд эргээр чинь зугаална.

ай идэр залуу нас минь чиний хөвөөнд өнгөрч
асуй ирээдүй минь чиний л эргээс эхлэх нь
Ангараа

Эрхүү хотын дундуур урсах нь
зургуудыг baikal.irkutsk.ru -аас авав

...
idiomatic-dormant