ай.....
2013-09-22
Намрын дуун
Намар оройн борооны чимээнд
Надаас алсран одох тэр нэгэн дуун
Нар буцахаас өмнө чихэнд минь хоногших гэхдээ
Надаас нойрыг минь булааж, зүүдэнд ч дуурсна

Цонхны цаана сэрчигнэх
Цонхигор улиасны шаргал навчис
Цочих бүрт минь өөрсдийгөө зэмлэж
Цохилох зүрх  хүчгүйд өрөвдөн уйлна.

Ай алтан намар
Аялгууг чинь би ер мартахгүй

нэгэн зууны дараа би ахин төрөх биз
нэвсийтэл унасан навчис дунд хөлд орохдоо
энэ л дууг би ахиад сонсоно
тэгээд хэн байснаа санана


Сэтгэгдэл:


getsuudee ntr хэлээ гаргах
Бичсэн: dao цаг: 20:10, 2013-12-18 | Холбоос | |


Ай даа намар цаг, амьдралын энэхэн мөчлөгт эгшиглэн хоцрох уянга ч юм уу даа
Бичсэн: Zurai цаг: 18:13, 2013-09-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax