ай.....
2013-9-7
амраг минь болооч
Дэргэд минь чи байхад
Дэнлүү мэт гэрэлтэх нүдэнд минь дурлаж
амраг минь болооч
Дөлгөөн бор царайг чинь хараад
Дөл мэт улайдаг хацрыг минь санаж
хайр минь болооч

Сорих мэт шулуун харцнаас чинь
Сормуус буулган ичдэг сэтгэлийг минь хайрлаж
дурлал минь болооч
 Зүүдэнд минь бидэнтэй ханьссан үзэсгэлэнт шувуудыг
Зүрх сэтгэлээ шингээн хатгасныг минь бодож
амьдрал минь болооч
 

хэзээ бичсэнээ ч мартаж. гэхдээ нийтлэмээр санагдав. Их л дурлаж явж дээ баярлах


Сэтгэгдэл:


нэг тийм

тэмүүлсэн, дурласан, гэгэлзсэн гэнэн хонгор бүсгүйн дүр бууж байна баярлах
Бичсэн: Zurai цаг: 01:24, 2013-9-11 | Холбоос | |


баярлах
Бичсэн: dao цаг: 02:00, 2013-9-9 | Холбоос | |


Уншсан чинь сайхан дурламаар санагдаж байна шүү. Дурлал ч ховордож дээ гсн хаха.
Бичсэн: xvv цаг: 03:19, 2013-9-8 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant