ай.....
2013-03-02
Тамхигүй өдрийн тэмдэглэл
За би бээр оюутан ахуй цагаас эхлэн байнга биш ч элдэв тохиолдолд тамхи гэгч зүйлийг угсруулан хэрэглэх зуршилтай хүн билээ.  Хэдийгээр тийм ч тамхины эсрэг хуулинд учир тоймгүй баярлаж байгаагаа хэлмээр байна. Учир юунд вэ гэвэл, өглөө ажилдаа ирэхдээ монгол улсын минь оюуны их уурхай ШУТИС, МУИС-ын урдуур алхан өнгөрдөг. Алхаж явахад юу эсийг үзэх билээ. Хаашдаа амьсгалах агааргүй явж байхад өөдөөс шахуу тамхиа үлээн татах оюутан залуус даанчиг их, за тэгээд тамхи татахдаа шүлсээ хаяж тэр хавиа шүлсэн дов болгоно. Өнөөх дээр нь би байнга халтираастай. Өөрийн сэргэлэн овсгоотойдоо л халтирч унаж гэмтээгүй өвлийг барлаа даа. За тэгээд ажилдаа ирнэ. Хүн юм болохоор ажлын завсраар ариун цэврийн өрөө орно. Гэтэл тэнд өнөө л тамхи, өглөө ажилдаа хоцрон барин байж угаасан сайхан үс минь, ядаж 2 хоног өмсөхсөн гэж бодсон срочкон цамцанд минь өөрийн үнэрээ бат суулгаж авна даа. За хаашдаа ингэдэг гээл ажилаас гарч явахад гэргтээ харих замдаа өнөөх л тамхин дундуур, за харихгүй гэж үзвэл хаа нэг газар ороод ахиад л тамхиныхаа утаанд хөвнө. За тэгээд үнэнээ хэлэе. Хэсэг тэгж суугаад за хаашдаа валиартсан гээд өөрөө татаж эхэлж байгаа юм. Ийм нөхцөлд хүн яаж тамхинаас гарах билээ гээд өөрийгөө өмөөрчихөе.
Харин одоо эргэн тойрон тамхигүй орчин үнэхээрийн бүрдээд ирвэл ахиж тэр муухай зүйлтэй нэр холбогдохгүй гэдгээ өөртөө амалж байна баярлах. Үнэхээр тамхичин найзуудад хүнд л байх байх гэхдээ эхэн үедээ л, тэгээд одоо тамхинаас гарах гэж буй над мэтийн нөхдийгөө дэмжин ажиллаж, хориглосон газруудад тамхи татахгүй байхыг хичээнгүйлэн гуйяаа

Өө тийм би зам гарахаас одоо хүртэл айдаг. гэтэл тамхи татаад алхаж буй нөхдийн цогонд түлэгдчихгүй алхахад бас анхаарал хандуулах хэрэгтэй болдог байсан минь давтагдахгүй гэхээр бүүр ихээр баяр төрж байна даа баярлах

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax