ай.....
2012-1-23
сэтгэлийн аргамжаа
Сэрмээргүй байна энэ зүүднээс
Сэлгээ байхгүй ховор 
Сэтгэлээр аргамжигдсан найзууд минь

Хааяа би түүнд учиргүй гомддог
Харин маргааш нь инээж чаддаг
Халуун мөрийг нь дэрлээд уйлдаг
Харцнаас нь түүнийг ойлгоод аргаддаг

зурвасхан гэрлийн хугарал шиг
зуугуухан явсаар арилж одох
зуурдхан заяах залуу насны
зун цаг шиг найзууд минь

хэн нэгний хорон үг
хэтэрхий тунирхах сэтгэл
хэрхэвч биднийг салгах учиргүй
хэрэвзээ тэгвэл энэ бүх үгс
хэрэггүй хэсэг авиа болно

найзтай хүн шүү гэж би бодохдоо жаргалтай
намайг гэдэг шүү гэж би санахдаа бардам
нар шиг дулаан илчинд би нялхарч
найрсаг гэж энэ хорвоог андуурдаг, гэлээ гээд

Сэрмээргүй байна энэ зүүднээс
Сэлгээ байхгүй ховор 
Сэтгэлээр аргамжигдсан найзууд минь 






Сэтгэгдэл:


хааяаа ч бүр дэндүү их хайрладын бид хэд нээрээ бурханаас заяасан найзууд байхааа эдр ккк
Бичсэн: eeegiinaaa цаг: 11:02, 2012-4-12 | Холбоос | |


мммм бидний тухай шүлэг байнашд, үнэхээр гоё шүлэг,хааяа ч гомдох үе байдынмааа ккк
Бичсэн: eeegiinaaa цаг: 11:01, 2012-4-12 | Холбоос | |


айхавтар шүлэг байна
Бичсэн: dadido цаг: 09:35, 2012-1-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant