ай.....

Тойм

бичсэн: arius, 2012-6-24, 04:33
Блогтоо бичлэг хийгээгүй уджээ. Өнгөрсөн хугацаанд сурч байгаа хэмээн хэсэг хугацаанд амарч, одоо гэртээ ирээд ахиад л амарч баина. Өнөөдөр Цагаан хараацай блогийн эзэн Надала гэх бүсгүйтэй танилцлаа. Эртнээс хүсэж явсан юм. Уулзан танилцах боломж олгосон Ногооноо, Галбадрахад талархаж байна. Хэдийгээр өглөө ууланд авиралтад амжиж оролцож чадаагүй ч Надала-н хамт явсан нөхдийг тосож авахдаа олон сайхан сонирхолтой зүйл ярилцлаа. Бүүр блогтоо орж үзэх ч завдалгүй байсан намайг өнөөдөр энэхүү бичлэгийг бичих хүслийг бадрааж өөрийн бүтээлцсэн номоо дурсгасанд үнэн сэтгэлээсээ талархаж байна. Номы...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Яг одоо

бичсэн: arius, 2012-4-11, 10:09

Яг одоо чамайг тэврэмээр байна
Ямар ч үнээр байсан би айхгүй
Яагаад гэж асуувал хариулья
Ягаан уруул минь улаан будагт хучигдаж
Янаг инээмсэглэл бүгдэд тараахаас өмнө
Яг одоо чамайгаа тэврэмээр байна

Үнсэлт минь
Үнэн гэдэгт чи минь итгэнэ
Үгний сайхан, харцны халуун
Үйл хөдлөл бүхэн минь чамд зориулагдаагүй ч
Үүрээр орхиод гарахдаа үнссэн
Үнсэлт минь шудрага гэдгийг чи мэдэрнэ

Хэзээ ч гэж хэлээгүйн чинь төлөө
Хэнд ч би чамайгаа алдмааргүй байна...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: arius, 2012-3-9, 04:20
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ааваа

бичсэн: arius, 2012-2-20, 02:13

Үрээ гээд та минь намайг хүлээсэн байна
Үнсүүлэх гээд би таньдаа яарсан байна
Үүрээр босож бүүвэйлсэн хоногуудын тань тоо
Үнэнг хэлэхэд ээжийгээс дутаагүй дээ

Өглөө ажилдаа гарахдаа
Өлгий рүү минь өнгийн эрхлүүдэг байсан аав минь
Өтөллөө гээд ганц үг цухуйлгаагүй ч
Өрөвдөөд байх юм таныгаа

Өндрөөс өндөр санагддаг байсан та
Өнөөдөр бараг надтай чацуу
Өөрөөсөө илүү хайрлаж өсгөсөн болохоор
Өөдөсхөн охин чинь таньтайгаа бараг тэнцүү

Сар асгартал уйлмаар өдрүүдэд
Санааны мухарт зулын төдий гэрэл хадгалах
Саруул ухаан таньд минь байсан болохоор
Саар явлаа ч охин нь сөхрөхгүй

Амьдрал бэлэглэсэн ээжид минь хань бол...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

нууж хайрлана

бичсэн: arius, 2012-2-20, 10:44
удаан хүлээсэн учрал
уйтгар гуниг авчирсан ч яах вэ
уулзахыг хүсэж би өөрөө тэмүүлсэн хойно
урсах нулимс ч гашуун биш

үдэш бүрийн ганцаардлыг
үргээж зүүдэнд ханьсах амраг минь
үүрээр дэргэд минь үгүйг мэдрэхдээ
үнсэж сэрээлээ гэж мөрөөддөг хонгор минь

нуураа гээд шувууд намайг орхиод нүүдлэхэд
нууж хайрлах сэтгэл үлдэнэ


төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

уучил намайг

бичсэн: arius, 2012-2-9, 01:28
 Амьдрал минь би чамдаа
Арай л гамгүй хандаж уучлаарай
Асгаруулж уйлаад ч яах вэ
Ай би өөрөө л хамгийн буруутай

Өнгөрсөнг өнгөрсөн гэж
Өөрийгөө уучлах аргагүй
Өрөөлийн юм шиг хүйтэн хандсанд
Өршөө амьдрал минь намайг уучил

Цэцэг цэцгийн өнгийг гундаах
Цэмцгэр залуу нас минь дээ
Цэн мөнгөний үнэгүй болгосонд
Цэцэрхэж үл хайхрасныг минь уучил

Элээж дуусдаг хорвоо болохоор
Элдэв учрал тохиох орчлонд
Энгүй үнэтэй ганц чамайгаа
Энэрэлгүйгээр би үрж дуусгасан байна

Ичгүүр надад эргэж харах завдал өгөхгүй нь
Эелдэг энхрий зан минь
Эвий дээ чамайгаа би
Эгцэлж харж чадахааргүй ихээр гомдоож

Цаашдаа яаж хайрлахаа мэдэхгүй ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хэвээрээ

бичсэн: arius, 2012-2-8, 12:17
Хэвээрээ
хатахдаа 
хамаг үзэсгэлэнгээ гээдэг сарнай биш болохоор
хайрласан сэтгэл минь хэвээрээ 

Хэвээрээ
хэн нэгнийг ихээр санаж
Хээр талд бэлчээсэн бодол
Хэнхэн яргуй шиг зөөлөн хэвээрээ
 
Хэвээрээ байна
Хэлэх үггүй ч нууцхан ширтдэг 
Хэрэггүй гэж мэддэг ч
Хэмжээгүй их үгүйлдэг
Хэвээрээ байна

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

сэтгэлийн аргамжаа

бичсэн: arius, 2012-1-23, 11:56
Сэрмээргүй байна энэ зүүднээс
Сэлгээ байхгүй ховор 
Сэтгэлээр аргамжигдсан найзууд минь

Хааяа би түүнд учиргүй гомддог
Харин маргааш нь инээж чаддаг
Халуун мөрийг нь дэрлээд уйлдаг
Харцнаас нь түүнийг ойлгоод аргаддаг

зурвасхан гэрлийн хугарал шиг
зуугуухан явсаар арилж одох
зуурдхан заяах залуу насны
зун цаг шиг найзууд минь

хэн нэгний хорон үг
хэтэрхий тунирхах сэтгэл
хэрхэвч биднийг салгах учиргүй
хэрэвзээ тэгвэл энэ бүх үгс
хэрэггүй хэсэг авиа болно

найзтай хүн шүү гэж би бодохдоо жаргалтай
намайг гэдэг шүү гэж би санахдаа бардам
нар шиг дулаан илчинд би нялхарч
найрсаг гэж энэ хорвоог андуурдаг, гэлээ гээд

С...

блог минь дээ

бичсэн: arius, 2012-1-17, 06:30
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Дүүмэд

бичсэн: arius, 2012-1-16, 09:08
гал халуун харцтай нүдээ
ганцхан над дээр тусгаад хэрэггүй залуу минь
гандах намрын цэцэгс шиг
гарцаагүй би чиний сэтгэлээс хагдрана
 
өөрөө ч гэсэн би үүнийг хүснэ
өмчлөх эрхгүй дээ баярлах шиг болно
өндөр өвс салхины  аясаар найгах шиг
өнгөцхөн дурлалдаа чи хэт шатжээ 

хэт их тэмүүлсэн дурлал
хэврэгхэн бөгөөд хуурамчхан байдагийг эгч нь мэднэ
хэрэггүй дээ дүү минь
хэтдээ чи намайг ойлгоно 
...
idiomatic-dormant