ай.....
2013-4-17
Нелюбимая

Ойрд дээхэн үеийн энэ сайхан хамтлагаар амьсгалж байна доо. Хамгийн их хит болж байсан дуунуудын нь нэгийг орчуулах гэж оролдлоо. 25 жилийн нь ойгоор болсон тоглолт их гоё болжээ. Шинэ дуучин авсан нь хамтлагт шинэ амьсгал өгсөн мэт үнэн гоё мундаг бүсгүй.

А-студио
Нелюбимая

Позолоченный след твоей слезы горел в ночи,
Обнимая меня, сказала ты: не уходи.
Зная, что нет моей вины,
Я прошептал тебе: прости,
Все пройдет, не грусти, не грусти.

Нелюбимая ждет меня у окна
Вечерами темными, как всегда,
У окна ждет меня, ждет меня.

Позабыл о тебе я навсегда, но иногда
Желтых писем листва летит ко мне издалека.
Я не прочту твои слова
И не увижу никогда
Облака горьких слез между строк.

Нелюбимая ждет меня у окна
Вечерами темными, как всегда,
У окна ждет меня, ждет меня.

Я не прочту твои слова
И не увижу никогда
Облака горьких слез между строк.


Миний хайрлаагүй бүсгүй

Чиний нулимас урсахдаа алтлаг мөр үлдээн шөнийг гэрэлтүүлнэ

Чамайг орхиж буй намайг тэврээд битгий яваач гэж чи шивнэнэ.

Надад буруу байхгүй гэдгийг мэдэж байв ч

Намайг уучлаач гэж би шивнэсэн


Бүх зүйл улиран одно. бүү гунигла, бүү гуниглаач

Миний хайрлаагүй тэр нэг бүсгүй цонхон дээрээ намайг хүлээнэ

Харанхуйд намайг хүлээнэ, орой болгон хүлээнэ

Цонхон дээрээ намайг хүлээсээр байна.

Чамайг би үүрд мартсан гэвч, хааяа

Чиний надад бичсэн захидлуудын шаргал хуудас холоос намайг зорин ирдэг

Чиний бичсэн үгсийг би уншдаггүй

Мөр бүхэнд нь унагасан гашуун нулимсыг чинь хэзээ ч хараагүй

Миний хайрлаагүй тэр нэг бүсгүй цонхон дээрээ намайг хүлээнэ

Харанхуйд намайг хүлээнэ, орой болгон хүлээнэ

Цонхон дээрээ намайг хүлээсээр байна.



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant