ай.....
2013-1-16
Салхин сэнс /Шинэдээ зориулав/

Чамайг явдаг тэр өдөр
Сэтгэлдээ би салхин сэнс барьсан
Сэрүүн, дулаан, ширүүн, зөөлөн
Зүг бүрийн салхи бүхэн
Чиний албат болсоныг би мэдсэн

Хацрыг минь  нулимс зүсэн урсахаас өмнө
хатааж бай гэж захьсан бүлээн салхи чинь
Хажууд үргэлж явдаг болохоор би уйлахгүй
хайруузай гэж өвлийн салхинд чи хэлсэн болохоор
хахир өвлийн хүйтэнд би даарахгүй


Салхи салхины эзэн болохоор явчихсан найз минь чамайг
Санахдаа би уйтгарлаж үзсэнгүй
Сар алсарч ганцаардаж байсангүй
Сайхан дурсамж шингээсэн захиа чи тэднээр дайж
Салхин сэнс минь тэдний аясаар эргэлдэн надад уншиж өгнө








Сэтгэгдэл:


Шүлгүүдийг чинь уншихаар ганцаардал, гуниглал мэдрэгдэх юм. Гэхдээ нэг л гэгээлэг мэдрэмж бас төрөх юм. Аз жаргалаа хурдан олоорой. Амжилт.
Бичсэн: StarLight цаг: 09:15, 2013-1-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant