Ааваа

Үрээ гээд та минь намайг хүлээсэн байна
Үнсүүлэх гээд би таньдаа яарсан байна
Үүрээр босож бүүвэйлсэн хоногуудын тань тоо
Үнэнг хэлэхэд ээжийгээс дутаагүй дээ
Өглөө ажилдаа гарахдаа
Өлгий рүү минь өнгийн эрхлүүдэг байсан аав минь
Өтөллөө гээд ганц үг цухуйлгаагүй ч
Өрөвдөөд байх юм таныгаа
Өндрөөс өндөр санагддаг байсан та
Өнөөдөр бараг надтай чацуу
Өөрөөсөө илүү хайрлаж өсгөсөн болохоор
Өөдөсхөн охин чинь таньтайгаа бараг тэнцүү
Сар асгартал уйлмаар өдрүүдэд
Санааны мухарт зулын төдий гэрэл хадгалах
Саруул ухаан таньд минь байсан болохоор
Саар явлаа ч охин нь сөхрөхгүй
Амьдрал бэлэглэсэн ээжид минь хань болж
Атгахан зүрхэнд энэрлийн гэгээ өгсөн аав минь
Асуй цаг, амьдралын нугачаанд хэдэнтээ бүдрэвч
Амьсгаа аваад өндийх зориг, тэмүүлэл надад байна
Илээж л өнгөрүүлэх тавилан болохоор
Инээж л туулахыг би хүснэ
Ийм сайхан сэтгэлийн минь эхлэл
Итгэл найдварт дурлуулсан та минь юм шүү дээ.
Сэтгэгдэл:
Сайхан шүлэг байна. Аавыгаан бүүр саначихлаа. Аавтайгаан золголгүй хоёр шинэдийг өнгөрөөж ээ гэж...
сайхан шүлэг байна. Энэ олон шүлгээсээ нэг дуу болгоно байгаа
Аав гэдэг ачтанаа магтан дуулцгаая
Бичсэн: Чойрын Хүү
цаг: 02:26, 2012-2-28 | Холбоос | |
yaasan saihan bichee we.eej eej l gej ywaad aawiigaa bur anzaardagguim shig bna. ih saihan shuleg bolj
Бичсэн: eegiinaa
цаг: 10:27, 2012-5-7 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих
