ай.....
2011-11-4
Айх юм

 айх юм чиний тухай бодохоос ч айх юм
айлаа гээд яах билээ
алгын чинээ зүрхэндээ хүч хэрэглэхээс хэтрээ гэж үү

өөрийнхөө босгосон мөрөөдлийн ертөнцдөө
өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй ганцаараа 
үнэндээ чиний зай тэнд хэтэрхий том
үнсэх бүрт чинь би улам их айх юм

харин чи мэдэхгүй
хайраа илчиж тэврэх юм
харанхуйгаас олж хардаг ганц гэрэл минь
хажууд чинь суугаад мөрийг чинь дэрлэхдээ би эмээх юм

ухаангүй дурласан сэтгэлийн минь
урхинд орчихсон шувуу шиг
урдын омголон зангаа үгүйлэн
уулын салхийг хааяа чи минь санаж
уруул дээрхи чинь инээмсэглэл чинь сарних вий гэж

айх юм гэвч
алгын чинээ зүрхэндээ хүч хэрэглэхээс хэтрээ гэж үү





Сэтгэгдэл:


Одоо л хамгийн ихээр айж байна. Аз жаргалтай айдас, эсвэл аз жаргалаас айх айдас. Айх тусмаа би түүний үнэ цэнийг мэдрэх. Өмнө нь ингэж айж байсан бил үү
Бичсэн: arius цаг: 06:21, 2013-9-14 | Холбоос | |


yasan jiguuree баярлах
bayarlalaa bayaraa. chi minii blogt orj irj uram ugdugt bayarladag shuu.
Бичсэн: arius цаг: 08:22, 2011-11-5 | Холбоос | |


Сайхан
Сайхан шүлэг байна шүү.

Миний сэтгэлийн утаснаас хамгийн бүдүүнийг дон хийтэл дуугаргалаа. Цуурай нь замхарч амжаагүй л байна.
Бичсэн: Я.Баяраа (зочин) цаг: 07:10, 2011-11-5 | Холбоос | |


алгын чинээ зүрхэндээ хүч хэрэглэхээс хэтрээ гэж үү

санаа зовох санаа зовох
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 10:32, 2011-11-4 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant