ай.....
2011-4-26
Хэрээ Хэрээ


Хэрээ Хэрээ чи анзаарав уу
Хэн миний зүрх рүү өшиглөчих вөө
Хилэн төрж бухимдал намайг эзэмдээгүй ч
Хэрээс хэтэрсэн их өвдөж байна

Хэрээ хэрээ чи сая харав уу
Хэн андын минь зүрх рүү өшиглөчих вөө
Хэрэггүй найз минь бүү сөхөр
Хэдийхэн хэмжээнд өвдсөнийг би мэднэ цуг алх

Хэрээ хэрээ чи яг сая үзэв үү
Хэн амрагийн минь зүрх рүү өшиглөчих вөө
Хэзээ ч төсөөлж байгаагүй
Хэрцгий харцаар намайг харлаа

Хэрээ хэрээ чи нэг хариулаад өгөөч
Хэн бидний зүрх рүү өшигчинө вэ
Хэлгүй биегүй мөртлөө сүүдэр нь хүнд түүнийг
Хэн гэдгийг таньж чадахгүй би цөхрөх нь

Хэдэн зуун дамнасан түүхийг хүүрнэгч чи олж харахгүй байхад
хэлтгий заяат бид яах билээ
Хэрээ хэрээ алив хичээгээч
Хэн миний зүрх рүү дөнгөж сая өшиглөчих вөө


Сэтгэгдэл:


yaasan uulhun shig we bas gunigtai sanagdjiin
Бичсэн: Egeldino цаг: 10:53, 2011-5-29 | Холбоос | |


за тэгвэл хүүхдээрээ л байя
Бичсэн: dadido цаг: 10:44, 2011-5-5 | Холбоос | |


dadido oor yum morood. naad chin hetsuu ирмэх
Бичсэн: MAR2 цаг: 12:32, 2011-5-5 | Холбоос | |


Эсрэг хүйстнээр зүрх рүүгээ өшиглүүлж нэг үзэх юмсан хэхэ
Бичсэн: dadido цаг: 01:53, 2011-5-4 | Холбоос | |


Хэрээ хэрээ чи яагаад тас хар өнгөтэй болсийм бэ
Урт удаан хугацаанд хүний муу муухай хар энерги дунд байсаар байгаам чинь хар өнгөтэй болохгүй яадийн бэ..
Бичсэн: zaluu цаг: 11:29, 2011-5-4 | Холбоос | |


arius magadguim. shuleg taalagdav. chi medhuu? gishuutiin hachin buuvein duug? tend iim mortuud baidii.

toriin ordnii oroonuudeer
tas har hereenuud holhildono
hulgailj hanalgui dahiad
hor nairuulan guagaldana
transheind huuhduud
huushuur zuudelj honono
tednii deeguur
jiiptenguud uraldana

gej...

thnks anyway алга ташилт
Бичсэн: mar2 цаг: 01:51, 2011-5-4 | Холбоос | |


bayarlalaa. yagaad heree ve gejuu heree ih uhaalag amitan yum shig sanagddag yum. ganzoogiin tailbartai bas sanal neg baina. hen negen bish bid nar uursduu l zurh ruugee oshigchdug. gehdee hunii hamgiin suur' zan tuluv boloh uuriiguu hamgaalag setgel n eniig huleen zuvshuuruhgui hen negnees gem buruu haij baihgui yu doo. баярлах
Бичсэн: arius цаг: 03:29, 2011-4-29 | Холбоос | |


баярласан хэрээ бархирна
базалсан зүрх гуагчина
гэдэг шүлэг байна

энэ...

гэхдээ яахав олон хавар нэгэндээ... гэж бий... амташсан хэрээ арван нахина гэж ч бий дээ ...
Бичсэн: g84 цаг: 10:44, 2011-4-29 | Холбоос | |


хэрээ гурван зуу насалдаг
олон үйлийн гэрч гэдгийм

сар ч гэсэн...
шөнөөр л их муу муухай юм болдог гэсэн,
түүнийг дуугүй ширтэж байсан сар заримдаа 15ны тэргэл сартай өдөр хэн нэгний зүүдэнд шивнэж яримаар санагддаг байх... энэ тухай нэг шүлэг тэрлэвэл ямар вэ ?
Бичсэн: g84 цаг: 10:42, 2011-4-29 | Холбоос | |


гоё шүлэг байна аа, dear. хэрээ шувууг харин яагаад онцгойлон сонгож авсан юм бол доо
Бичсэн: чимгээ (зочин) цаг: 06:17, 2011-4-29 | Холбоос | |


Залуу бид хоёр хүний бүтээл ажиллацан хэлээ гаргах
Бичсэн: Чойрын Хүү цаг: 02:48, 2011-4-28 | Холбоос | |


Хэрээ хэрээ чи сая харсан уу
Хэн миний сэтгэлийн догдлуулчихваа
Хэрвээ хэрээ чи надад зааж өгвөл
Хэнэггүй очоод талархлын үнсэлт бэлэглье
Бичсэн: zaluu цаг: 02:42, 2011-4-28 | Холбоос | |


Хэрээ хэрээ чи хэлээд өгөөч
Хэн Ариусын зүрх рүү өшиглөв
Хэлмэрч хэрэггүй би чамайг ойлгоно
Хэлэх зүйл би чамайг олно smug
Бичсэн: Чойрын Хүү цаг: 02:01, 2011-4-28 | Холбоос | |


тэр бол хүмүүсийн зүрх рүү өшигчдөг маш муу хүн байсан байна аа.
Бичсэн: amaahai76 цаг: 01:42, 2011-4-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant