ай.....
2011-3-10
Энд цас орсоор л байх юм
Энд цас орсоор л байх юм.  Миний хичээлийн ширээ яг цонхны харалдаа байдаг. Ширээн дээрээ суугаад ажиллахдаа би өөрийн мэдэлгүй цонхоор гадагш хараад эхэлсэн байх юм. Ухаан санаа ч сайтар тогтож өгөхгүй гэгэлзээд л. Хавар ирсэндээ биш л дээ. Өвөл ч ялгаагүй л байсан. Аливаа зүйл ховор бага байхдаа л улам үнэ цэнэтэй байдаг юм шигээ. Би цас ороход дуртай ч энд өдөр бүр тонн тонноор орох цаснаас хааяа уйдах юм. Гэрээ санаж, найз нөхдөө үгүйлэж байх энэ үед цас намайг улам улам даран гуниглуулж байх шиг санагдах юм. Харимаар  байна гэж хичнээн бодсон ч хариад төдийлөн удалгүй буцаад л замд гарахыг хүснэ гэдэгээ би үргэлж мэддэг учраас гэрээ саналаа гэж ярих дургүй л дээ. Бурхан миний хувь заяаг зурахдаа надад их урт зам бэлдсэн байх гэж би боддог тийм байгаасай ч гэж хүсдэг. Үргэлж л яваад л яваад л. Өнөөдөр хайрлаж явсан нэг хүн минь чи үргэлж хөдөлгөөнд байх дуртай болохоор салж хагацсандаа харамсахгүй хүслээрээ аялаж яваад чинь баярладагаа гэж хэлсэн. Намайг олгож чадсанд нь би баярлаж байна түүнд. Миний цонхоор хэдэн хуучин модон байшин, бас нэг хөгшин улиас харагддаг. хойшоо харсан цонх болохоор үнэндээ тэднээс өөр зүйл огт харагдахгүй хэн ч цонхон дуугуур минь алхдаггүй. Харин би түүгээр гадагш харж тэдгээр хөдөлгөөнгүй биетүүдийг юу ч бодолгүй ширтэн суудаг. Хааяа ингэж суух минь жаргал ч юм шиг.....

Одоо хамгийн их хүлээж буй зүйл минь хавар болж хурдан дулаарах.Учир нь өнөөх хөгшин улиас минь нахиалахдаа яаж өөрчлөгдөхийг харахсан гэж хүсэж байна.

Сэтгэгдэл:


hi tatahaa. bi sain medehgui yum bainaa. sorry. minii net hurd ih muutai uchir cart neej harah bolomjgui bainal daa
Бичсэн: arius цаг: 04:02, 2011-3-18 | Холбоос | |


Hi Arius
lag xusel temuulel, romantiklal, jinguidel, gantsaardal aguulsan bichleg bolj, nice 1, mgl shig boroo orsonii tiim saixan unertdeg oron xaa bna gej bi zarimdaa boddii shu, Hey Ariusaa mergejliin chini daguu daliiigaad ym asuuchixwal yadag bol?

P.S: zuun uul gej UB xotiin nutag devsger deer xaana bna? yg nariin zaaj ogooch, Uliastai Goliin saw gazart bx ystoi gej bi taamaglaad bgaa xernee ereed oloxgui bna,

xundetgen yslow

TaTaX
Бичсэн: Зочин (зочин) цаг: 05:28, 2011-3-12 | Холбоос | |


Монголдоо байнөө хө.Цас хайлж байна.зарим газар ногоо соёолж байгаа байх..
Оломгүй сэтгэлийг учралд дуудах мэт үе үехэн зөөлөн салхи сэвэлзэхийн..

Үдийн нам гүмхэн нэг л дотно мэдрэмж төрүүлж хаа холын дурсамжийг бодол дундуур сэвхэн хавчуулхийн..


баярлах баярлах эргэлзэх
Бичсэн: zaluu цаг: 03:44, 2011-3-11 | Холбоос | |


найз нь чамайг дотор чинь орсон юм шиг л мэдэрч байна аа... бороо, цас үгүйлсэн сэтгэлүүдийг маань улам л хүндүүрлэх шиг болдог.. цас хайлна аа, Ариус минь, хавар ирнэ ээ, миний найз баяртай байна
Бичсэн: Зочин цаг: 03:18, 2011-3-11 | Холбоос | |


энд харин хайлаад л дагаад сэтгэл урсаад л...
Бичсэн: dao цаг: 01:44, 2011-3-11 | Холбоос | |


unen shuu,
yu ch bsan baga baihdaa l goyo bdag . tegej bj l une tseniig ni iluu sain mederdeg yum bol uu. . .
Бичсэн: Consuello Constantin цаг: 01:52, 2011-3-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant