ай.....
2011-3-2
Бодолд
Өвөл
Цонхоор харлаа
Цонхигор цагаан хус ганцаардан гуниглахад
Цас түүнийг гунигийг хуваалцах гэхдээ
Цан хүүргээр чимэх нь үзэсгэлэнтэй

Хавар
Салхивчаа онгойлголоо
Салхи жихүүн ч цаанаа анхилуун үлээж
Саравчны дэргэдэх улиас гөлөглөж, зүлэг нялхран
Санааны мухраас бодол цувуулан сэмрүүлнэ

Зун
Хаалгаа нээлээ
Хаяаагаар нэг ургасан цэцэгс
Хамар цоргион сайхан үнэрээ түгээж
Хаа ч юм орхигдсон дурсамж сэргээнэ

Намар
Навчис шаргалтан хөл доороос ээнэ
Нар харин дээрээс бүүдгэрхэн
Надаас ахиад нэг жилийг авч одохдоо
Найрсаг байх гэж байдгаараа хичээнэ
Сэтгэгдэл:


өө бичиж байгаамуу
Бичсэн: dadido цаг: 07:42, 2011-3-6 | Холбоос | |


aan oilgochloo mash ih bayarlalaa.
Бичсэн: arius цаг: 06:49, 2011-3-2 | Холбоос | |


bayarlalaa. maidar ahaa oilgodoggui ee tanii bichseniig
Бичсэн: arius цаг: 06:47, 2011-3-2 | Холбоос | |


Letmaidar: Vita brevis, ars lunga гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 03:28, 2011-3-2 | Холбоос | |


Vita brevis, ars lunga гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 03:26, 2011-3-2 | Холбоос | |


Shan shuleg bna unshaad l bmaar, bodood l uusaad suugaad bmaar
Бичсэн: Чойрын Хүү цаг: 03:18, 2011-3-2 | Холбоос | |


Мишээх нарны шижир туяа
Навчис шарлах – Намар цаг
Мичид чичрэх цасан шуурга
Шөнийн зүүд - Өвөл цаг
Мэлмэрэн урсах харзны ус
Шувуудын дуутай – Хавар цаг
Мэлтийх саран хээр хонож
Болзоонд зогсох – Зун цаã
Бичсэн: Чойрын Хүү цаг: 03:09, 2011-3-2 | Холбоос | |


naiziihaa shulguuded uneheer durtai.. nudend haragdaj, setgeld medregdtel saihan durseljee
Бичсэн: chimgee (зочин) цаг: 02:41, 2011-3-2 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant