ай.....
2010-12-6
Ангара
Ангара мөрөн Байкал  нуураас эх авч буй хэсэг

алсаас зорих хэн бүхэнд
амьдрал, мэргэн ухаанаа харамгүй заах
аугаа хүчирхэг эцгийн охин
ааль сайтай Ангара мөрөн минь

аядуухан зөөлөн урсгалд чинь
арван тавны сар өөрийгөө тольдож
ангир ганганаж, анир үргээхэд
амраг хосууд эргээр чинь зугаална.

ай идэр залуу нас минь чиний хөвөөнд өнгөрч
асуй ирээдүй минь чиний л эргээс эхлэх нь
Ангараа

Эрхүү хотын дундуур урсах нь
зургуудыг baikal.irkutsk.ru -аас авав

Сэтгэгдэл:


Ай эргээр чинь гүйж
Амсаж уснаас чинь балгаагүй ч
Ангара чи надад ойрхон
Аянч шувуудтай өнгөрөхдөө
Амарч л байсан сан тэртээхэд
Бичсэн: Цагаан хараацай цаг: 09:28, 2010-12-12 | Холбоос | |


ярзайтал инээх
Бичсэн: bon_bon цаг: 11:11, 2010-12-7 | Холбоос | |


Река Ангара гэдэг текстыг мөн ч их цээжилдэг байж билээ. ГЭС энэ тэр гээд.
Бичсэн: dadido цаг: 08:08, 2010-12-6 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant