ай.....
2010-10-16
инээхсэн
инээхсэн
ичгэвтэр зүйл надад олон тохиосон ч
инээмсэглээд л өнгөрдөг сэтгэлийн хаттай
эгэл нэгэн бүсгүй байхсан

өнгөрсөн бүхнийг нэхэн хэлэлцвэл
өнөөдөр жаргах хүн бий гэжүү дээ
өрөөл бусдаар зэмлүүлэхгүйгээр
өөртөө үнэнг хэлж чаддаг би

алдаа бүхнийг нь хөөн хэлэлцвэл
аз жаргалтай хүн үлдэнэ гэж үү дээ
алаг энэ хорвоод нэгнээ бүдрэхэд нь
аргалаад түшиж тогтоох нь нөхөрлөл юм шүү дээ

хааяа
харанхуй дотортой муйхархан үгс
хавирга нэвт цоолоход
хар дарж зүүдэлснээс дор болох юм

Сэтгэгдэл:


naiz bolohk gesen bolovch songolt khiij bolokhgvi bnaaa ali deer l bi urilga yavuulsan boloch ta delete khiisen bololttoi dog
Бичсэн: legion цаг: 08:54, 2010-10-17 | Холбоос | |


ugs havirga nevt tsoolohod geed tastaad avchihlaa баярлах
sain uu gej mendleh geel hehe. daj shuleg
Бичсэн: Gishuut цаг: 07:12, 2010-10-17 | Холбоос | |


Инээ инээ
Дэлхийн бүх хүмүүс дагаад инээтэл
Дээвэр болсон оргилуудын мөнх цасан бүлээцтэл
Дэлгэр хангайн цэцэгс илчинд нь дулаацаж нахиалтал
Дэндүү давчуу энэ л ертөнцийг тэнүүн уужимхан болтол
Тийм сайхнаар инээ инээ...

Нээрээ л алддаггүй хүн гэж хаана байхав дээ. Хүн гэдэгээ мэдрэхийн тулд хааяа ч гэсэн алдаа гаргаж байх хэрэгтэй байх шүү. Харин алдсан, бүдэрсэн, сөхөрсөн аль нь ч байсан эргээд босох, босч ирээд ирээдүйрүүгээ өмнөхөөсөө ч илүү хүчтэйгээр, илүү хурдтайгаар, илүү итгэлтэйгээр тэмүүлэх хүч тэнхээтэй байх ёстой шүү.
Бүсгүй минь үргэлж инээмсэглэж яваарай. Амжилт хүсье.
Бичсэн: StarLight цаг: 02:10, 2010-10-17 | Холбоос | |


Блогмн-нд бүртгүүлээд 2 жил болсоны баярын мэнд хүргэе. Санаандгүй явж байгаад мэдэв. ход ход
Бичсэн: Turbold цаг: 01:15, 2010-10-17 | Холбоос | |


нэг ийм судрын үг санагдчлаа "өөрийн толгой дээрхи өвсийг хараагүй БАЙЖ БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭРХИ ДҮНЗИЙГ ХАРАХ" "Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү" гэх мэт. Таны хэлсэн:
алдаа бүхнийг нь хөөн хэлэлцвэл
аз жаргалтай хүн үлдэх болов уу
алаг энэ хорвоод нэгнээ бүдрэхэд нь
аргалаад түшиж тогтоох нь нөхөрлөл биш үү?
энэ мөртөө адил утгатай юм шиг байна.
гоё шүү
Бичсэн: upshot_gp цаг: 11:41, 2010-10-17 | Холбоос | |


алдаа бүхнийг нь хөөн хэлэлцвэл
аз жаргалтай хүн үлдэнэ гэж үү дээ
алаг энэ хорвоод нэгнээ бүдрэхэд нь
аргалаад түшиж тогтоох нь нөхөрлөл юм шүү дээ
үнсэлт tiin shuu
Бичсэн: chimgee (зочин) цаг: 09:57, 2010-10-17 | Холбоос | |


Энхзул гавьяатын нэг дуу бна лээ Нэг л тогтохгүй байх чинь гэээд сонсоод үзээрэй
Бичсэн: amanjinka цаг: 02:07, 2010-10-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant