ай.....
2010-10-11
учирлахуй
даль жигүүр нь гүйцсэн шувуухай
давчуухан үүрэндээ тогтоно гэжүү дээ
дасаж ээнэгшсэн бүхэн нь тэнд ч
дагуулаад нисэх хань нь тэнгэрт шүү дээ

цэцэг бүхэн өөрийн үзэмжээр хараа булаав ч
цэмцгэрхэн гоо далийг гүйцэнэ гэжүү дээ
цэнгэл хөөсөн залуу нас урсавч
цээжиндээ нэгийг л агуулна шүү дээ хүний үр

амьдрал надад гунигтай санагдасны төлөө
айж сандраад хэрэггүй ээ та минь
амрагаа гэх сэтгэл надаар дүүрэн болохоор
ахархан хугацаанд л би уйтгарлаж байгаа юм

хорвоо надад давчуу бодогдосны төлөө
хорин хэдэн насыг минь зэмлээд хэрэггүй ээ
хонгор сэтгэл минь алсхан болохоор
хоосон бие минь л энд шүү дээ.

Сэтгэгдэл:


баярын мэнд хүргэе алга ташилт
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 08:11, 2010-10-13 | Холбоос | |


ariusiin tursun udur yum uuutursun udriin mend.

unuudur bas minii blogiin olon olon bichlegiin ezenii tursun udurshd
Бичсэн: dao цаг: 05:49, 2010-10-13 | Холбоос | |


istoi ih bayarlalaa
Бичсэн: arius цаг: 05:28, 2010-10-13 | Холбоос | |


a r i u s h a p p y 1140 b i r t h d a y 0232 t o 0328 y o u birthday likeit 0343 1219 36_1_67[1]
Бичсэн: 12-р сарын БОРОО (зочин) цаг: 02:07, 2010-10-13 | Холбоос | |


happy birthday to you
Төрсөн өдрийн мэнд хүргэеэ
Төрсөн өдрийн мэнд хүргэеэ
Төрсөн өдрийн мэнд хүргэе Ариусаа
Төрсөн өдрийн мэнд хүргэеээээ
(Дуулж байгаам шүү)

тэврэлт алга ташилт гоё шүү ярзайтал инээх тормолзох баярлах nerd rose rose rose Partyman Super Heart birthday a r i u s fball
Бичсэн: 12-р сарын БОРОО (зочин) цаг: 12:19, 2010-10-13 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: xvv цаг: 01:24, 2010-10-13 | Холбоос | |


Тэвчиж найдан хүлээсий эцэст Жаргал амсахиймдаа бид. Удалгүй тэгээд аяга тавилгүй ууж, хутга тавилгүй идэж сайхан найрланаа тэ хэдүүлээ ход ход smug smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:54, 2010-10-12 | Холбоос | |


oird goyoor uyangaraal bnadaa saihan bna баярлах
Бичсэн: dao цаг: 11:25, 2010-10-12 | Холбоос | |


баярлалаа
ярзайтал инээх
Бичсэн: arius цаг: 10:36, 2010-10-12 | Холбоос | |


баярлах Ardiin duu ch yum shig, Shan sanagdlaa shuu баярлах
Бичсэн: Boloroo (зочин) цаг: 09:53, 2010-10-12 | Холбоос | |


гоё шүү
uneheer goe oo - hair iim uchraas l aguu
Бичсэн: Chimgee (зочин) цаг: 09:02, 2010-10-12 | Холбоос | |


Гоё бичсэн байна шүү,
Бичсэн: sitgel цаг: 08:00, 2010-10-12 | Холбоос | |


Гоё бичих юм аа ... гоё шүү

Намар цагийн навчис модноосоо ойчин замаар хөглөрнө
Налайж байсан УБчууд ажилдаа яаран замаар бөглөрнө
Нэг хоёр алхах зам зуур ягаан ороолт, сүрчиг, ногоон гэрэл
Нүдэндээ итгэлээ намар ургадаг ягаахан цэцэг байна ... "өө уучлаарай хүн андуурчихж, та их гоё ороолттой юм аа"... хэхэ

Би бол ингэж л шүлэг бичих юм байна хэхэ
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 11:46, 2010-10-11 | Холбоос | |


Сайхан бичиж ээ.
Эзэнгүй үлдсэн бие ээ
Эргэж байхаа мартваа
Амрагаа зориод сэтгэл завгүйд
Алдхан бие нь гундах вий дээ...
Бичсэн: StarLight цаг: 11:02, 2010-10-11 | Холбоос | |


аан юу л даа

учирлахуй чинь асуултаас ахмад уу тэй

энэ бүхэн намарын синдромтой холбоотой гэдгийг чи ер мэдэх үү би бүр бат мэдэж байна тэр бүү хэл хүн зөвхөн намар цагт л нас нэмдэг гэдэгт би итгэдэг
Бичсэн: g84 цаг: 10:42, 2010-10-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant