ай.....

Хэрээ Хэрээ

бичсэн: arius, 2011-4-26, 08:08


Хэрээ Хэрээ чи анзаарав уу
Хэн миний зүрх рүү өшиглөчих вөө
Хилэн төрж бухимдал намайг эзэмдээгүй ч
Хэрээс хэтэрсэн их өвдөж байна

Хэрээ хэрээ чи сая харав уу
Хэн андын минь зүрх рүү өшиглөчих вөө
Хэрэггүй найз минь бүү сөхөр
Хэдийхэн хэмжээнд өвдсөнийг би мэднэ цуг алх

Хэрээ хэрээ чи яг сая үзэв үү
Хэн амрагийн минь зүрх рүү өшиглөчих вөө
Хэзээ ч төсөөлж байгаагүй
Хэрцгий харцаар намайг харлаа

Хэрээ хэрээ чи нэг хариулаад өгөөч
Хэн бидний зүрх рүү өшигчинө вэ
Хэлгүй биегүй мөртлөө сүүдэр нь хүнд түүнийг
Хэн гэдгийг таньж чадахгүй би цөхрөх нь

Хэдэн зуун дамнасан түүхийг хүүрнэгч чи олж харахгүй байхад
хэлтги...

Сэтгэлээс хол эх орон

бичсэн: arius, 2011-3-28, 07:36
Эх орон гэж юу билээ? миний хувьд би эх оронтой хүн шүү гэж бодож түүндээ биширч явах нь хүн болгонд амьдралын эрч хүч өгдөг тэр л олон сайхан зүйлсийн дундаас хамгийн омог бардам нь гэж боддог. Хүмүүс минь амьдрал хөөж хүн хаашаа ч явж, хаана ч ажиллаж, хаана ч сурч, дэлхийн хамгийн сайхан орд харшиж амьдарч, хүний мэдэх мэдэхгүй бүгдийг үзэж болно. Гэхдээ үр хүүхдүүддээ би Монгол хүн гэх өчүүхэн ч гэсэн бодол суулгаач дээ. Манай Монголын минь олон сайхан залуус гадаад орнуудад суралцаж эрдэм боловсрол эзэмшиж байна. Тэдгээр залуусын үр хүүхэд тухайн улс оронд нь өсөж торниж байна. Ухаан орсо...

бадаг шүлэг

бичсэн: arius, 2011-3-2, 11:49
Бяцхан зүрхэнд
бялуурах бодол
балын амтад уруул зүүдэлсээр нойрсов.....

Барагдаж дуусах залуу нас
Бардамнаж дэвсээр алслахад
Баагих тамхи шиг орхигдсон бүхэн
Бадаг шүлэг, ганцаардах сэтгэлд л үлдэнэ

Ангир залуу цээжинд
Алс хэтийн бодол үгүй л
Амрагаа гээд сонгосон нэг нь
Арван тавны сар шиг үзэсгэлэнтэй гэвч хуурамч л

нар дагах цэцэгс гэлтэй
найр тавих хонгор нас улирахад
намар навчисаа гээх модод шиг
надад юу ч үлдэхгүй би хоосорноо

Ай амьдралын альхан зайнд ухаарал хөвнө вэ...

инээхсэн

бичсэн: arius, 2010-10-16, 08:20
инээхсэн
ичгэвтэр зүйл надад олон тохиосон ч
инээмсэглээд л өнгөрдөг сэтгэлийн хаттай
эгэл нэгэн бүсгүй байхсан

өнгөрсөн бүхнийг нэхэн хэлэлцвэл
өнөөдөр жаргах хүн бий гэжүү дээ
өрөөл бусдаар зэмлүүлэхгүйгээр
өөртөө үнэнг хэлж чаддаг би

алдаа бүхнийг нь хөөн хэлэлцвэл
аз жаргалтай хүн үлдэнэ гэж үү дээ
алаг энэ хорвоод нэгнээ бүдрэхэд нь
аргалаад түшиж тогтоох нь нөхөрлөл юм шүү дээ

хааяа
харанхуй дотортой муйхархан үгс
хавирга нэвт цоолоход
хар дарж зүүдэлснээс дор болох юм

...

бороо

бичсэн: arius, 2010-8-14, 02:57
шар, ногоон, цэнхэр дусал
шанагаар, хувингаар асгах ус
шалбааг, шавар, шавхай
шаргал дурсамж, шалба норсон бие

гуниг лавшруулан асгарах хур
гутралд арай ч хүргэхгүй шаналал
гурвалжин өрөөндөө би ганцаараа
гудамжинд орох бороог ширтэнэ...............

ээ хөөрхий
эвийлж аргадах шивнээг чинь хааяа би сонсохгүй юм
эрхэмсэг цахилгаан, үзэмжээс чинь эмээхгүй ч
энэ эгшинд харин би чамайг ойлгомоор байна
энэрэл зүрхэнд хурж ариусах ч юм билүү?
...
idiomatic-dormant