ай.....

My sweet december

бичсэн: arius, 2011-12-16, 11:56


Өнгөрсөн байхгүй
Өнөөдөр, зөвхөн энэ цаг мөч
Ирээдүй байхгүй
Инээмсэглэл, зөвхөн инээмсэглэх нүд

Сэтгэлдээ нуусан гунигийг чинь би мэдэхгүй
Сэрэхэд чинь хажууд чинь байж тайтгаруулахыг би хүсэхгүй
Бодит амьдралаас түрхэн зуур амрах бидний
Боломж, my sweet december

Тэмүүлэл, хүсэл мөрөөдлийн минь чи мэдэхгүй
Тэврэхээс илүүгээр намайг таньж чадахгүй
Хэн хэнээ зовоохгүй гэж бидний зохиосон
Хэврэгхэн тэр л ертөнц, my sweet december
...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

хоосон

бичсэн: arius, 2011-12-9, 01:52
хоосон сав 
хоосон ухаан
хоосон ходоод
хоосон үг
хоосон амлалт
хоосон гуниг
хоосон мөрөөдөл
хоосон хэтэвч
хоосон амьдрал
хоосон бүхнийг дүүргэх
Хоёр дохь этгээд баярлах , хэлээ гаргах
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Айх юм

бичсэн: arius, 2011-11-4, 08:27

 айх юм чиний тухай бодохоос ч айх юм
айлаа гээд яах билээ
алгын чинээ зүрхэндээ хүч хэрэглэхээс хэтрээ гэж үү

өөрийнхөө босгосон мөрөөдлийн ертөнцдөө
өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй ганцаараа 
үнэндээ чиний зай тэнд хэтэрхий том
үнсэх бүрт чинь би улам их айх юм

харин чи мэдэхгүй
хайраа илчиж тэврэх юм
харанхуйгаас олж хардаг ганц гэрэл минь
хажууд чинь суугаад мөрийг чинь дэрлэхдээ би эмээх юм

ухаангүй дурласан сэтгэлийн минь
урхинд орчихсон шувуу шиг
урдын омголон зангаа үгүйлэн
уулын салхийг хааяа чи минь санаж
уруул дээрхи чинь инээмсэглэл чинь сарних вий гэж

айх юм гэвч
алгын чинээ зүрхэндээ хүч хэрэглэхээс х...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

намар шиг

бичсэн: arius, 2011-10-1, 05:36
Чиний тухай мөрөөдөл сэтгэлийг минь тэтгэхээ болих цагт
Чихэнд чийртэй болох байх даа энэ сайхан дуу
Чийг үзээгүй удсан хөрс шиг хуурай
Чиний зүрхийг дэвтээж чадаагүй миний хэдэн шүлэг шиг

алтрах шаргал навч модонд хагацлын дуу аялахад
араас минь чи харамсаж үзгээ авах байх даа
асууж амжаагүй бүхэнд чинь би бодолдоо хариулахдаа
амьсгалаа түгжин хүслээ нуусныг минь ойлгож чи гайхна даа

намар шиг аядуухан болжээ миний дурлал..............









...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би чиний төлөө уйлж чадахаар их хайртай

бичсэн: arius, 2011-9-17, 01:39

сайхан дуу, сонсохоор эмэгтэй хүнийг хайрлах бүх л сайхан мэдрэмжүүд төрдөг. өнөөдөржин сонслоо нэг иймэрхүү утгатай.

Зул сарын өдрийн тэнгэрийг харж
Зүүд мөрөөдөл бүхнээ чи минь шивнэ
Чамтай учрахаас өмнө би энэ аз жаргалыг мэддэггүй байж
Чамд л зориулан барих энэ цагаан цэцгүүдэд чи минь дуртай

би чиний төлөө уйлж чадахаар их хайртай
амьсгал бүхэн минь анхных юм шиг
амлах сайхан худал үгсээс илүүг хэлэх
анхилуун сарнайгаас бүтсэн энэ үүл чинийх
цагаан сарнайн дэлбээгээр би
царс модон бидний орыг чимнэ

би чиний төлөө уйлж чадахаар их хайртай
ухаангүй хайртай

ухаан алдам чиний цагаахан арьс
урсгал ус шиг...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

аз жаргал алган дээр минь наадна

бичсэн: arius, 2011-8-22, 11:32
зөн билэг минь намайг хуурайгүй бол
зөрөөд л  өнгөрөх ёсгүй байлтай
зүрх сэтгэл чам руу урсчихсан байтал
зүүдэнд л чи намайг эрхлүүлэн үнсэх юм

олон шөнийн нойрыг хулжааж
одод надад үлгэр шивнэхэд
охин хонгор насны мөрөөдөлд хөтлөгдөж
одоо ч би чамайг бодож сууна

хонгор залуу минь чиний бодолд
холд бас дэргэд чинь
хоосон мөрөөдлийн чинь тэрхэн зайд
хосгүй хайрын итгэл бий юу.....

ая ганцаардал намайг мартаж
аз жаргал 
алган дээр минь эрхлэн наадна
...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бахарлын шүлэг

бичсэн: arius, 2011-5-16, 12:08
найган ганхах цэцэгс дунд
намайгаа байна уу гэж хардаг ээжтэй болохоор би гунддаггүй
намрын навчис шиг сэтгэл хагдрахад
нахиалах хаврыг сануулдаг аавтай болохоор би сөхөрдөггүй

зуу зуун шөнийн цэнгэл ухаан сарниулан дуудавч
зулай дээр минь гишгэж төрсөн ахтай болохоор би алдардаггүй
зуурдынх л байх хувийн жаргал намайг хоргоовч
зул цэцэгс шиг дүү нартай болохоор би түүнд төөрдөггүй

талын салхинд шавхуурдуулах өвс шиг налахад
тариан түрүү мэт нэгнээ түшдэг нөхөдтэй болохоор би унадаггүй
таниж чадаагүй зүрх алдааг тохоод холдоход уучлах
танхил хонгор сэтгэлтэй болохоор би удаан гунигладдаггүй ээ

эрүү цага...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бахархмаар байна

бичсэн: arius, 2010-11-25, 11:08
өнөөдөр ямар сайхан өдөр вэ. Монгол ороноороо, монгол хүний чадавхийг улам бахадмаар хэ хэ. Хэдийгээр өчүүхэн зүйл ч би энд байгаа хэдэн оюутнаараа маш их бахархаж байна. тэд хэний ч шаардлага шахалт, дэмжлэггүйгээр тусгаар тогтнолын өдөр зориулсан бяцхаан тоглолт сургууль дээрээ зохион байгуулсан юм. Мэдээж эндэхийн бусад орос, хятад, солонгос, герман оюутнуудад сонирхолтой байсан нь маргаангүй. 20 ч хүрээгүй эдгээр хүүхдүүд өөрсдөө бүжгийнхээ хувцсыг оёж, өөрсдөө бүжигээ дэглэж, понограмаа бэлдээд тоглолт хийсэн хэ хэ. хамгийн гайхалтай нь Монгол ардын бүжгийг этно рок чиглэлийн аяа дээр бүж...
төрөл:Хайрын бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant